КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт цахим шилжилт эрчимжиж, дэлхийн даяар нэг тэрбум гаруй хүүхэд, залуус боловсрол олж авах үйл явцаа шинэчлэхэд хүрсэн.
Бүх насны хүнийг зайнаас суралцах боломжоор хангахын тулд сургуулиуд заах, сурах үйл явцыг дахин загварчилж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн, сурагч, оюутан, багш, эцэг эхчүүд практик, логистикийн асуудлуудтай нүүр тулж, XXI зууны боловсролын тухай ойлголт, түүний олгох, олж авах тухай асуудлыг шинэ өнцгөөр харахад хүргэсэн билээ.
Манай улсын хувьд энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж, НҮБ-ын "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд “Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт” сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ чиглэлд боловсролын салбарт хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг танилцуулсан.
Хүрсэн үр дүнг тодруулбал:
Түүнчлэн цахим систем нь сурах бичгийг интерактив хэлбэрт хөрвүүлэх, дасгал даалгаврыг хөгжүүлэх, шинээр зохиох тусгайлсан багаж, хэрэгсэлтэй тул сурах бичиг зохиогч, хөгжүүлэгч нар өөрсдөө интерактив сурах бичиг зохиох боломжийг олгож буйг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!