Зайсангийн амны айлуудын усны асуудлыг хэрхэн шийдэх талаар мэргэжилтэн зөвлөв. Өнөөдрийн байдлаар гүүрний урд хэсэгт бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийж байгаа билээ.
"Зайсангийн 15 жил орчим болсон бохир усны хуванцар материалтай шугамууд болон бохирын зөөврийн савнууд 10 жил болж хуучирсан. Гэтэл хуванцар савны үйлдвэрийн баталгаат хугацаа 10 жил байдаг юм байна.
Хамгийн сүүлд есдүгээр сард Зайсангийн нэг хотхоны уснаас дээж авч, шинжилгээ хийлгэхэд гэдэсний савханцар нян илэрсэн. Цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбогдсоны дараа энэ асуудал шийдэгдэнэ.
Зайсангийн гүүрний доорх бохир усны шугамыг шинэчилсэн ч хотхон бүрд холбогдсон шугамууд чанарын шаардлага хангаж байгааг шалгах хэрэгтэй.
Үүнээс гадна шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орвол усны хэрэглээ нэмэгдэнэ. Учир нь Улаанбаатар хотод гүний худгийн тоо нэмэгдээд байна. Өнгөрсөн жил 17,000 гүний худагтай байсан бол жилийн дотор 1,000-аар нэмэгдэж, 18,000 орчим болжээ. Жорлонгийн дунд ухсан айлуудын гүний худгуудын ус нь бохирдолтой. Усны төлбөр төлөхгүйн тулд энэхүү гүний худгийн усыг ААН, байгууллагууд ашиглаж байгаа хүндрэлүүд бий болсон" гэж Усны газрын дарга З.Батбаяр учирлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!