ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

БҮТ: Олон улсын шалгалтын үнэлгээгээ дүйцүүлэх бол ЭШ эхлэхээс багадаа 15 хоногийн өмнө хүсэлтээ ирүүлэх ёстой

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын ЗУРГААДУГААР бүлэгт заасны дагуу улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлнэ.

Үүнд:

  • Кембрижийн AS, A,
  • IB- International Baccalaureate
  • TOEFL/IBT/
  • PTE
  •  IELTS
  • SAT зэрэг шалгалт багтана.

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлэх юм.

ОЮУТАН, СУРАЛЦАГЧ-ЦАХИМ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ АЛХАМ

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад орж “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийг дарж “ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.

2024 оны өвлийн ЭШ арванхоёрдугаар сарын 5-наас эхлэх тул энэ өдрөөс багадаа 15 хоногийн өмнө дүйцүүлэх хүсэлтээ явуулах ёстойг дахин сануулж байна. 

Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал

Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудсын хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт

Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах хоёр замаар харна. Үүнд:

  1. www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсний “Дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
  2. https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70119498 дугаараас лавлана уу.

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг