Уншиж байна ...
Зураг
Зураг

Австрали бүжигчин Рачел "Рэйган" Ганн зодог тайлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 7
IKON.MN
Зураг зураг

"Парис 2024" олимпод брик бүжгийн төрөлд өрсөлдсөн Австралийн тамирчин Рачел "Рэйган" Ганн их спортоо орхиж байгаагаа мэдэгджээ.

Их сургуульд багшилдаг Рачел "Плас де ла Конкорд" цэнгэлдэхэд болсон олимпын бүжгийн тэмцээнд хэсгийн шатанд хийсэн гурван үзүүлбэртээ 0:54 оноогоор хожигдсон билээ. Түүний үзүүлбэрүүд цахим орчинд их хандалт авч, меме болсон юм.

Энэ жил 37 настай түүний бүжгийн үзүүлбэр бүр цахим орчинд хүмүүсийн зугаа болж байв.

зураг
 

Тэгвэл Рачел Сиднейн радиод өгсөн ярилцлагадаа дахин тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. 

Энэ талаар "2DayFM"-д өгсөн ярилцлагадаа "Дахин тэмцээнд оролцохгүй. Энэ спортоор үргэлжлүүлэн хичээллэх бодолтой байсан ч олны зугаа болж ханалаа. Хүмүүсийн гаргаж буй үйлдэлд сэтгэл дундуур байгаа тул дахин зодог тайлахаар шийдсэн" гэж онцолсон байна.

Анх удаа олимпын хөтөлбөрт багтсан брик бүжгийн төрөл 2028 оны хөтөлбөрт ороогүй. Цаашдаа олимпын төрөл байх эсэх нь тодорхойгүй байгаа.

Парисын олимпын үеэр түүний үзүүлбэрт бухимдсан австраличууд шигшээ багаас хасахаар цахимаар гарын үсэг цуглуулж байв. Австралийн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ) руу хаягласан уг хөдөлгөөнд 50,000 хүн нэгдсэн юм.

Мөн түүнийг шигшээ багт сонгогдоход нөхөр нь болох дасгалжуулагч Самуэль Фрийг оролцсон гэх хардлагыг Австралийн ҮОХ няцаасан билээ.

 

Эх сурвалж: Reuters