ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"45 хоногийн сургалтаар үнэмлэх авсан хүнээр багшлуулах уу, дөрвөн жил сурч багш мэргэжил эзэмшсэн хүнээр хичээл заалгах уу"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

45 хоногийн сургалтаар багшлах эрхийн гэрчилгээ олгох асуудлаар "Монголын багш нарын холбоо"-ноос хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Ерөнхий Боловсролын Сургуулийн нийгмийн ухааны багш н.Долгион хэлэхдээ "Миний бие нийгмийн ухааны багшаар гурав дахь жилээ ажиллаж байгаа залуу багшийн төлөөлөл. 

45 хоногийн сургалтаар мэргэжил дүйцүүлэн багшлах эрхийн үнэмлэх олгохтой санал нийлэхгүй байгаа. 

Багш мэргэжлийг эзэмшихийн тулд Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-д дөрвөн жилийн хугацаанд 122 кредит хичээлийг заавал үздэг.

Нэгдүгээр курсээс эхлэн бүх төрлийн дадлага эзэмшиж, түүнийгээ сайн хамгаалсны дараа багшлах боломжтой болдог. Жишээлбэл

  • Нэг ангийн 30, 40 хүүхэдтэй хэрхэн яаж ажиллах вэ?
  • Хүүхэд болгоны суралцах хэв шинж ялгаатай бөгөөд тухайн ангийг яаж эмх цэгцтэй байлгах вэ? гэдгийг дөрвөн жил сурч, цаашдаа ч суралцаж явна. 

Мэргэжил нь дүйцсэн нэрийдлээр 45 хоногийн сургалтад хамрагдаад “Би багш боллоо” хэмээн нэг ажлын байранд гарах нь. Нэг ёсондоо багшийн мэргэжлийн үнэ цэн, үнэлэмжийг дарж байна. 

Нөгөө талаар эцэг, эхчүүдийн зүгээс дөрвөн жил багш мэргэжлийг эзэмшиж төгссөн хүнээр хичээл заалгах уу?, эсвэл арай дүйцэхүйц мэргэжлээр 45 хоногийн сургалтыг нь төгсөөд багшийн үнэмлэх авсан багшаар хичээл заалгах уу? гэдэг нь тэнгэр газар шиг ялгаатай. Улмаар нийгэмд багшийн үнэлэмжийг унагааж байгаа ноцтой асуудал.

45 хоногийн сургалт нь багшийн хомсдолыг бууруулна гэдэгтэй зөрчилдөж байгаа" гэв. 

"Хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд хүргүүлж байна"

Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Э.Чулуунцэцэг "2024 оны есдүгээр сарын 2-ны өдөр гаргасан Боловсролын сайдын багшлах эрхийн гэрчилгээ олгох болон түүнтэй холбоотой үйл ажиллагааны журмыг хуульд заасан шаардах эрхийнхээ дагуу ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд хүргүүлж байгаа юм.

Нэхэмжлэл гаргах таван үндэслэлийг дурдъя: 

  • Маргаад буй энэхүү журам бол багшийн нэр хүнд, үнэлэмжийг бууруулж, нийгмийн ашиг сонирхол, сурагчийн сурч боловсрох эрх, эцэг эх болон хүүхдийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчсөн асуудлыг товч хэлбэл нийтийн эрх ашиг сонирхол зөрчсөн үндэслэлээр нэг номерт маргаж байгаа.
  • Тухайн журам Захиргааны ерөнхий хуулийн захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах процесс зөрчсөнтэй холбоотой гомдож, маргаж байгаа. Мөн хуулиар олгогдсон эрхийн дагуу батлан гаргаж буй захиргааны акт нь Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санал бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэсэн Захиргааны ерөнхий хуулийн тусгай зохицуулалт байдаг.
  • Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Боловсролын ерөнхий хуульд байгаа "багшлах эрхийн гэрчилгээ" гэдэг нэр томьёог нийтээр хүлээн зөвшөөрөх утгаар хэрэглээгүй үндэслэлээр Захиргааны ерөнхий хууль зөрчиж гарсан акт гэж үзэж маргаж байгаа.
  • Багшлах эрхийн гэрчилгээ гэх ойлголт бол мэргэжлийн хүнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл буюу лиценз гэсэн нийтээр нэгэнт тогтсон ойлголт. Өөрөөр хэлбэл хуульчийн эрхийн лиценз, эмчлэх эрхийн лиценз, сувилахуйн лиценз гэдэгтэй яг адил ойлголтыг зүгээр нэг сургалтад хамруулаад "гэрчилгээ авч болно" гэсэн утга агуулга бүхий нийтийн эрх зүйн хэм хэмжээ баталсанд гомдолтой байгаа юм.
  • Хамгийн сүүлийн үндэслэл бол үндэсний боловсролын болон Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн холбогдох хуулийн агуулга, зорилгод нийцээгүй хэм хэмжээ тогтоосон гэсэн таван үндэслэлээр шүүхэд өгсөн. 

Дээрх үндэслэлээр шүүхэд өгч маргаан хэлэлцэгдээд явах байх. Шүүх хуралдааны процессын хувьд тухайн шүүх хурлыг нээлттэй хэлэлцүүлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ гаргаад явна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Нэн тэргүүнд 2023 онд шинээр баталсан Боловсролын ерөнхий хуульд эерэг нааштай олон өөрчлөлт, шинэчлэлт хийсэн. Гэвч өмнөх хуулиас багшийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал ажиглагдаж байгаа.

Тиймээс багштай холбоотой заалт зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүсэж байна. Parliament.mn сайтад өргөдөл санаачилсан байгаа. Энэ хэвлэлийн бага хурлын хамгийн гол зорилго бол тэр өргөдөлд гарын үсэг цуглуулах зорилготой.

Боловсролын харилцааны үндсэн субъект болох багшийн асуудал нь үндэсний боловсролын эрх ашиг төдийгүй боловсролын үйлчилгээ авч байгаа бүх иргэн, улс орны ирээдүйтэй хамааралтай чухал асуудал. Тийм учраас иргэн бүр, Монголын нийт багш нар бидний үйл ажиллагаа дэмжихийг уриалж байна" гэж хуульч Э.Чулуунцэцэг хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
78 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.131.249.106] 2024/11/5
Багшийн дээд төгссөн хүмүүс педагогикийн хичээл яаж ордог байсныг мэднэ штэ, 45 хоног бол хангалттай.
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.151] 2024/11/4
4 жил юу ч сураагүй хүмүүс бас зөндөө шүү. Угаасаа бага оноотой улсууд багшийн их сургуульд ордог. Сайнууд нь их сургуульд ордог.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.92] 2024/11/4
Чулуун цэцэг, боловсролыг төлөөлөн дуугарах эрхтэй бил үү, МУБИС-д олон жил багшилсан, сайн шавь төрүүлж чадсан уу, гуйлгаар л багш болж орж ирсэн хүн. Сургалтын үйл ажиллагаанаас л болж сайн багш бэлтгэн гаргаж чадахгүй байгаа гэдгээ хэзээ ойлгох юм бэ, чанартай багш нартай байж л өндөр цалин хөлс авах биш үү.
0 | 0 Хариулах
Mubis oyutan [122.201.19.61] 2024/11/4
Bi Mubis iin oyutan uneng helehed chanargu togsogch nar ih uug n ene zow shd. Bagsh dutagdaltai ene uyd hurdhan bolovsroliin chanar nemegduulj hotsrogdoloo arilgahiin tuld ingeh n zow shiidwe gej bodoj bna
1 | 0 Хариулах
Сараа [122.201.23.44] 2024/11/4
Муу орос нохойн бөөснүүд, монголчууд дарга цэрэггүй оросын тагнуулууд болцгоож дээ
0 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2024/11/4
Ийм багшаар мэдэгдэл хийлгээд, ийм хуульчаар нэхэмжлэл гаргуулахаар танай салбар яаж хол явах вэ дээ? Бүх багш нарыг солих гэж байгаа биш. Бие даалтын 7 хоногоо ашиглаж байгаа ухаан нь юм уу даа. Монголын багш нар завтай л байна даа. 45 хоногийн курст суугаад эрхийн гэрчилгээ авсан хүний ажиллах орон зайг яаж байхгүй болгох вэ гэдэг талаасаа юу ч ярихгүй байж журамтай л ноцолдоод байх юм.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.152] 2024/11/4
Дээр үед МУИС багш бэлддэг байсан юм. Тэр үед төгссөн багш нар их сайн байлаа. МУБИС дангаараа бэлддэг болсноос хойш муудсан. Үүнийг хуучны багш нар мэднэ.
0 | 0 Хариулах
Зочин [203.221.97.205] 2024/11/3
Заавал МУБИС төгссөн хүн багш болох эрхтэй - гэдэг бол тэнэглэл. Өрсөлдөөн бие болгож багш нарын чадамжыг нэмэх нь зөв. Та нар тийм сайн багш юм бол ажилгүй болчихвий гэж айх юм байхгүй.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.4.86] 2024/11/3
Миний ойлголтоор багшийн сургууль төгсөөд мэргэжлээрээ хэсэг хугацаанд амлаагүй багш нарыг 45 хоногийн сургалтад суулгаад багшлах эрх олгох юм болов уу гэж ойлгосон
0 | 0 Хариулах
Зочин [203.221.97.205] 2024/11/3
Буруу ойлгожээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.40] 2024/11/3
Мэргэжилдээ гаргуун нэг нь 45 хоног сурган заалгаад хүүхдэд тултал мэдлэг олгож чадна гэдэгт огт эргэлзэхгүй байна.Одооны зарим багш нар хичээл заах гэж гурилддаг шүү.ХУД ийн нэг сургууль 12р ангийн хүүхдүүддээ сурах бичиг тарааж өгөхгүй,хавар хурааж авахад төвөг гээд байж байх.Ангид нь 1л хүүхэд номнуудаа авсан гэж багшийнх нь амнаас сонсоод шок.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.182] 2024/11/3
45 хоног курст суусан хүн, мэдээж мэргэжлийн боловсролтой хүн байна , тэр хүнд зөвхөн хүүхдэд хайртай , сэтгэлтэй байхад болно шүүдээ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.94] 2024/11/3
дамжааны багшаа явуулаад аль. багшгүй хэцүүдлээ шүү нөхөд минь.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.194] 2024/11/2
Өмхий оркууд.
1 | 0 Хариулах
Баяр [103.57.92.77] 2024/11/2
Гарц гаргалгаа нь ил тод бэлэн байтал яагаад заавал 45 хоногийн курсээр багш бэлдэх гээд байгаа юм бэ? Сургуулийн нь төгсөөд ажиллаж байгаад цалингаа голоод гарсан мянга мянган багш бэлэн байна. Цалинг 1000 доллар болгочиход маш олон асуудал давхар дагаад шууд шийдэгдэгнэ. Цалингийн асуудал яривал сайдын суудлаа өг гэсэн юм шиг ээ. Тэгээд ч мэдлэг боловсролд дутуу хүнээр сайд хийлгэх ч гэж дээ чааваас
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.186] 2024/11/2
толгой муутай эцэг эхчүүдийн сэтгэгдлийг хар л даа. хүүхэд нь толгой муутайг ойлгохгүй багшийг л үзэн ядаад байгаа биз. хаха.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.170] 2024/11/2
УБИС-ийн мундаг сургууль байсан. УБИС-д элсэх босго оноог өндөр болгож, төлбөрийг нь ч өндөр болгох хэрэгтэй. Сурлага сайн, багшлах дур сонирхолтой залуусыг сургах хэрэгтэй. Тэгвэл багшийн мэргэжлийн нэр хүнд өсч дагаад цалин ч өснө.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.170] 2024/11/2
Бүх хувийн сургуулийн үнэ төлбөрийг ил болгоорой. 10 сая багад ордог гэнэ. Өндөр төлбөртэй хувийн сургуулиудаас татвар авах хэрэгтэй. Ашгийн бус байгууллага гэчихжээ? Ха, ха.
0 | 0 Хариулах
Ариун [66.181.180.106] 2024/11/2
За багшлах эрхтэй 4 жил сурсан гээд та нар хүүхдийнхээ төлсө гэсэн сэтгэлгүй мэдлэг муутай зааи арга муутай голдуу хүмүүс л байдагдаа.Курсын багшид санаа зоволгүй 18.3 тэр бумыг зөв зүйлд зарцуулах талаар санаа тавь
1 | 0 Хариулах
Зочин [202.179.24.246] 2024/11/2
45 хоногийн бэлдсэн багш нар ихэнхи нь сайн багш нар байх болно.дэмжиж байна! Тэгээд тэр мэргэжлээр огт суралцахгүй төгсөх үү? Огт сургахгүй төгсүүлэх гж байгаа нь эсэргүүцээд бна шүүдээ.Хөлсний эсэргүүцэгчид л бншдээ, эсэргүүнүүд .
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.67] 2024/11/2
Дэмжиж байна.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.160.59] 2024/11/2
Монголын төр чадваргүй мулгуу албадаараа дамжуулж санаатайгаар монгол улсын ирээдүй хойчийн эсрэг, алс хэтдээ хор хөөнөөл нь барагдашгүй болж мэдэх аюулыг ил далд хэлбэрээр дэмжиж байгаа мэт ургашгүй үйлдэлдээ монголын төр, засаг монголын нийт ард түмэн, монголын ирээдүй хүүхэд залуус, агуу багш сурган хүмүүжүүлэгч нарын өмнө албан ёсоор хариуцлага хүлээх ёстой.
1 | 0 Хариулах
сос [202.126.90.175] 2024/11/2
Эрхэм багш нар ажлаа хийгээчээ.Би 45 хоног сурч багш болвол арай илүү заах байх.Аж
1 | 1 Хариулах
Зөв [122.201.31.200] 2024/11/2
Багшийн дутагдлыг нөхөх хамгийн зөв сайн арга. Харин шалгуулалтанд орж байгаа хүмүүсээс цагдаагийн байгууллагын бичиг, намтрыг сайн судлах зөв хүнийг олох ёстой. 45хоногийн багш муу байх албагүй, багшийн 1 жилийн ажилаас л харагдана цаашид үргэлжлэх эсэх нь. Маш сайн багш төрнө гэж бодож байна, ихэнхи нь
1 | 0 Хариулах
зоч [103.57.95.35] 2024/11/2
Түр сургалтын багш бол нэг л сайн хийж чадна. Тэр нь Наранбаярыг дараагийн сонгуульд дахин сонгоход нь хэрэг болох байх. Түр сургалтын багш Хүчээл заах нь заах л байх. Хэзээ ч мэргэжлийн төвшиний хүний энд хүрэхгүй. Улс орон мэдлэг мэдрэмжгүй зарим хүнээс хамааран хөгжил нь хойшилж байна. Улаанбаатар гэхэд утаа багассан. Гэтэл УИХ-ын гишүүд түүхий нүүрсээ түлэх нь дээр гэж яриад одоо мэр сэр газар авч байна. Үүн шиг курсын багш улс орныг улам бүр замбараагүй байдалд ороход далдуур туслана. Ер нь багш хүн бол ийм байх гэхээсээ аливаагийн гүн ухааныг л хэлж байх учиртай. Тогтоолгох чухал байдаг юм. Түр сургалтын багшийг бэлтгэхгүй гэж Наранбаяр сайд дугараасай. Наранбаяр сайдын үг олон түмнийг стресст автуулж байна Стресс бол хэлээд өнгөрдөг зүйл биш. Үүнээс болж хэн нэг нь гэмнэх, хэцүүдэх талтай. Том хүнд хэлэхгүй, хийхгүй зүйл гэж байна. Хөдөөд багш хангалтгүй байгаатай холбогдуулан арван жилийн сургуулийг сум дунд байхаар байгуулах асуудлыг санаачлах учиртай байх.
0 | 0 Хариулах
Зочин [175.205.54.6] 2024/11/2
Za gutso himi fizik bagshgui bga huuhduudiig umnu naad ugee helj chadahuu ta nar?
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.104] 2024/11/2
1990 - 2020 оны монголын сургуулиудын диплом бол бүхнийг хуурч мэхэлсэн дамын наймаа авилгаар зарсан жорлонгийн цаас төгссөн нэртэй залуучууд нь зугаа цэнгэл шоу хууран мэхлэхээс өөр чадваргүй гэдгийг амьдрал харуулж байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.60] 2024/11/2
12 жилийн зарим сургууль физикийн багшгүй байх тохиолдол их байна. Багш хангалттай биш байхад ингэж бэлдэж хүүхдүүдийн сурч мэдэх эрхийг хангах нь зөв.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.38] 2024/11/2
Тухайн хүн хүүхдэд, сурагчдад мэдүүлэхээр сурч мэдсэн эрдэмтэн байж болно. Энэ хүний судалж мэдсэн суралцсан зүйлээс сурагчдад зааж мэдүүлж болохгүй гэж.
1 | 0 Хариулах
Зочин [69.251.72.47] 2024/11/2
Haha gutsoo
1 | 0 Хариулах
Уншигч [66.181.188.166] 2024/11/1
Гөлийсөн, нялцайсан, хөрзийсөн 3 этгээд улс төр хийж байгаа юм уу янз нь, мэддэг чаддаг нь 45 хоногт арга зүй сураад бусдад чиглэл өгч болно шд.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.217.138] 2024/11/1
Яг үнэндээ энэ 4 жил сурсан МУБИС ийг төгссөн хүмүүсээс илүү мэргэжлийн хүмүүс 45 хоногын курсийг нь дүүргээд заах нь илүү үр дүнтэй. МУБИС мал бэлддэг болоод удаж бн
10 | 0 Хариулах
Зочин [66.181.179.226] 2024/11/1
45 хоногийн курс төгссөн хүмүүс нэмэлт хичээл заах эрхтэй болчихоор болно.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.186] 2024/11/1
Худлаа бүлтрэхээ больчих. Одоо цагт хичээлдээ муу гологдлууд дээд сургууль төгссөн нэр зүүхийн тулд МУБИС-д ордог болсон. Үнэн юм үнэнээрээ байх сайхан. Яг мэргэжлийн үүднээс гэвэл багшаар биш, судлаачаар төгссөн физикч, математикч, химич биологич, СУИС-ийг төгссөн мэргэжлийн хөгжимчин, дуучны хаана ч хүрэхгүй. 10 жилийн дуу хөгжмийн багш нар гэж бараг ноотоо ч мэдэхгүй юмнууд байгаа.
11 | 1 Хариулах
Иргэн [66.181.191.93] 2024/11/1
Миний зээ Матемиатик ,Физикийн олимпиодоор дунд сургуульдаа явсан. Одоо МУИС Матемиатикаас өөр инжнерээр сурдаг ЭЕШээч 790 өгсөн 3 р курс 10,11 ийн хүүхдүүдэд хичээлийхээ хажуугаар Матемиатикаар давтлага өгөөд тэд нь сайжираад баярлаад л явдаг . Иймэрхүү инжнерээр төгссөн хүүхдүүд 45 хоногийн курсээр багш болох нь зөв ш дээ. МУИСд Матемиатикийн багшийн анги байхад сайн багш гардаг байсан тэр ангийг байхгүй болгосон нь буруу. МУБИС Матемиатик, Физик, Хими ээр бага оноотой хүүхэд ордог болохоор боловсролын чанар муудаад байна
12 | 1 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/11/1
Танай зээ гадаад руу явах хэрэгтэй. Энд юугаа хийж сууж байдаг ?
2 | 1 Хариулах
Зочин [202.179.24.246] 2024/11/2
Та бол бусниулан үймүүлэгч зориуд ингэж
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.170] 2024/11/2
Төгсөөгүй, сурч байгаа гэж байна шүү дээ
0 | 0 Хариулах
ЗОСИН [202.21.107.18] 2024/11/1
Ахмад багш нар ЕБС д ажиллахад түвэгтэй болсон гээд багшлахаас залхаж хувиараа цөөн хүүхэдтэй давтлага хийдэг болсон гэнэ.Учир ЁБС д багшлахад хүүхэдтэй ажиллах цаг бараг байхгүй.Бүх бичиг цаас нь компютерт шивдэг болсноос цаг их алдаж ядаргаанд ордог гэж байна.Хуучин шигээ журналаа хөтлөөд л яваач.Бас элдэв янзын бичиг цаас багшаас нэхэхээ больчихооч
5 | 0 Хариулах
Бат [59.153.113.219] 2024/11/1
Би 45 хоног байтугай 4,5 цаг ч суугаагүй тэгээд насаараа л хичээл заасантэр 4 жил сууснууд чинь математикаа мэддэггүй л юм байна лээ дээ тэр ч байтугай надаас асуудаг гээд боддоо
6 | 0 Хариулах
JuicySlut [172.58.115.12] 2024/11/1
МУБИС гэж сургуулийг татан буулгаад бага анги, цэцэрлэгийн багшийн ангийг л үлдээх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүстэй нь өрсөлдөөд тэр нэхээд байгаа 3-4 саяын цалингаа авна биз.
2 | 0 Хариулах
Зочин [157.15.7.140] 2024/11/1
Багшийн цалингаа нэмж, элдэв бичиг цаасны дарамтгүй болго. Тэгвэл аяндаа багшийн хомсдол арилна. Ажиллах багшгүй болоод хомсдсон юм биш. Боловсролын сайдын өгдөг цалин түүний тавьдаг бичиг цаасны ажлаас үргээд хомсдоод байгаа юм. Сайд танаас болж байгааг ухаарахгүй л юм даа.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.17] 2024/11/1
Харин тийм.энд ингэж байхаар Номин сайдаа 18 тэрбумаар эрхийн бичиг тарааж байхаар багш нарын цалинг нэм гэсэн бол дэмжих байлаа.цалинг нэмэхэд багш нар буцаж орно доо ажилдаа
4 | 1 Хариулах
МАЛнууд [202.131.226.86] 2024/11/1
45 хоногийн сургалтаар багш болсон хүмүүсээр тусд нь сургууль байгуулвал хүмүүс тэр сургуульд хүүхдээ сургах гэж алалцана гээд боддоо. Яагаад гэвэл тэнд Англи хэл заах хүн нь өөрөө англиар ярьж чаддаг IELTS -ийн 8.9 оноотой хүн байгаа, Англи хэлний багшаар төгсөөгүй ч Олон улсын харилцаа ч юмуу Хэл судлалаар төгссөн хүн байж таарна. Тэнд Матетатик заах хүн Математикын багшаар төгсөөгүй ч Улсын математикын олимпиадад байр эзэлсэн хүн байж таарна. Эрүүл мэндийн хичээл орох хүн нь эмчээр 10 жил ажилласан хүн гэх мэт байнаа л гэсэн үг эргүүнүүд минь.
13 | 0 Хариулах
Зочин [66.181.191.186] 2024/11/1
олимпиадад түрүүлж байсан чиний оюуны сааталтай хүүхэдтэй зууралдаад золбин цалин авах гээд явах уу. мөрөөдцөг мал вэ.
0 | 7 Хариулах
Зочин [139.5.217.193] 2024/11/1
4 жил багшаар сурлаа гээд заах арга барилд нэвтрээд, түмний хүүхдэд сэнхэртэл нь хичээл заадаг болсон гэсэн үг биш л дээ. Хувь хүнээсээ л бүх юм шалтгаална. Үнэхээр хүн нь сайн, хүүхэдтэй сайн ойлголцдог бол жил сураагүй ч гэсэн багш байж чадна шүү дээ. 4 жил багшаар сурч төгсчихөөд хүүхэдтэй ажиллаж чаддаггүй, ойлголцдоггүй модон багш нар ч гэсэн зөндөө л байдаг биз дээ.
5 | 0 Хариулах
Зочин [103.168.34.166] 2024/11/1
Заа даа, ерөнхийдөө ЭЕШ- р оноо доогуур аваад хүссэн мэргэжлийн сургуульд орж чадаагүй хэсэг нь юу ч үгүй хоосон буцахаар гээд МУ ИС- д ороод байгааш дээ. Дээхнэ үед бол оноо өндөр, сурлага сайтайчууд нь сонгодог байсан л даа, Одоо өөр болцон. 45 хоног суралцаад эрх авсан хүмүүс боловсролын салбарыг өөд нь татаж чадах, чадвартай хүмүүс төгсгөж байх магадлалтай шүү.
12 | 0 Хариулах
Иргэн [66.181.191.93] 2024/11/1
Үнэн
1 | 0 Хариулах
ДОВДОН [139.5.218.130] 2024/11/1
4 жил сурч голч нь хог юмнуудаар сургаж юмуу тэгээд
3 | 0 Хариулах
[103.168.34.138] 2024/11/1
Muu bagsh nar ih sandarch baih shig?! Olon bagshtai bol surguuliud suragchid shilj songood shilgedeed yavna baih shuu!
17 | 0 Хариулах
Сэр сэр сэлхи [77.24.7.205] 2024/11/1
Гэхдээ эдний хэлж буй бас үнэний ортой. Педагогикийг бас басч болохгүй л дээ. Эд нар чинь 4 жил сурч тодорхой хэмжээгээр эзэмшсэн нэг зүйл цаанаа байж л байгаа. Яг энэ зарчмаар багшийн сургууль төгсөөгүй дан сургуулиар нь сурчихсан мэргэжилтэнгүүдээр хичээл заалгаж явлаа. Нэг зүйл нь харилцааны тал дээр жаахан сул, магадгүй их зантай, заах арга барил бол таг уг нь өөрөө доктор байгаад байдаг, бусдыг ойлгох чадвар сул.. 6 сар курст Педагогик судлах , 4 жил судлах хоёр өөр л дөө. Гэхдээ ерөнхийд нь бол энэ санааг дэмжиж байгаа. Учир нь багш бэлтгэдэг МУБИС бол муу сургууль, орж сурдаг хүүхдүүдийнх нь чанар бас муу...
2 | 6 Хариулах
Зочин [202.21.120.182, 165.225.116.144] 2024/11/1
ta hedees chadvargui hun orj irehgui sanaa zowoltgui
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.17] 2024/11/1
Энэ их дутуу орон тоогоо яаж нөхөх гээв чи өөрөө хэдэн сургуульд зэрэг зааж чадах уу.хаа хамаагүй хүмүүсийг 45 хоногт бэлдэх биш та нараас бараг илүү крeдит илүү дундажтай илүү сэтгэлтэй одоо өгч байгаа цалинг голохгүй ажиллах хүмүүсийг сайн дураар нь бэлдэж ажиллуулах гэж байхад
13 | 1 Хариулах
Зочин [202.126.90.225] 2024/11/1
Зассс. Бодит нөхцөл байдлаа тооц. Манай улсын урьд өмнө практикт ч байсан. Бүр соц үед. Түргэвчилсэнээр багш нараа сургаж бэлдээд орон тоог нөхдөг байсан туршлага. Өөр тэгээд яана гэж. Багшгүй цонхлоод явуулаад байх уу?? Эсвэл тухайн хичээлийг бүр тооноос хасах уу???
18 | 1 Хариулах
Зочин [218.235.241.120] 2024/11/1
Сэтгэлгүй [хориотой үг] нараар заалгаж байхаар сэтгэлтэй тухайн мэргэжлийн мэдлэгтэй, туршлагатай 45 хоногийн сургалтад суусан хүнээр заалгуулна
15 | 1 Хариулах
Зочин [66.181.168.164] 2024/11/1
3 өлбийсөн гөлөг
7 | 2 Хариулах
Зочин [202.21.97.30] 2024/11/1
ДАНДАА ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ ХУВИЙН ШАЛИХГҮЙ АМБИИЦАА ХӨӨГЧИД
13 | 1 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/11/1
45 хоногийн хүмүүс чинь тэр байтугай крөдит адилхан цуглуулж мэргэжил эзэмшсэн, мэдлэгийн хувьд бол та нартай зүйрлэхгүй танай их сургуультай зүйрлэхгүй өндөр. Ганцхан багшлах арга эв олон хүнд хичээл заах талын л арга эвээ олчихвол, та нар өөрсдийгөө заавал тэдэнтэй харьцуулж жижгэрч атаархаж эсэргүүцэж зайлуулах шаардлагагүй. Тэр хүмүүс та нарын тухай бодоо ч үгүй байхад та нар өөрсдийгөө тэдэнтэй харьцуулаад өөрийгөө голж атаархаж буй нь буруу юм. Та нартай ажлын байр булаацалдахгүй гэсэн. Зөвхөн дутагдалтай газар ажиллана. өөрөөр хэлбэл мэргэжлийн багш байхгүй газар !
24 | 1 Хариулах
Зочин [66.181.161.24] 2024/11/1
Арван жилийн багшаар заалгаад англи хэл сурсан хүүхэд одоогоор монголд байхгүй байх, багш нар нь өөрсдөө ч англиар ярьж чадахгүй юмнууд бдаг. Би бол 45 хоногийн курст суусан англи хэлтэй хүнээр заалгамаар бна
25 | 1 Хариулах
Зочин [180.66.63.125] 2024/11/1
Багш бэлтгэх сургууль төгсөөгүй ч гэсэн асар сайн мэдлэгтэй судлаачид бдаг , агуулгаа сайн мэддэг хүн арга зүйтэй л байх ёстой .Багш хүрэлцээгүй үеийн түр зуурын ажилд дэм болж чадахгүй бол төгсөөд мэргэжлээ орхисон өөрсдийн шавь нараа цуглуулж өгөх л үлджээ та бүгдэд ....
15 | 1 Хариулах
Зочин [81.161.68.91] 2024/11/1
Хэвлэлийн бага хурал хийгээд байгаа нөдүүд өөрсдийгөө их юманд бодсон, бусдыг дорд үзэж басамжилсан өөдгүй амьтад л байна. Та нар бусад мундаг мэргэжилтэй боловсролтой хүмүүст битгий замын гай бол.
10 | 0 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/11/1
Нийгмийн ухаанаар 45 хоногийн багш бэлдэхгүй гэсэн. Чиглэлээ заачихсан ! Юмаа ойлгоогүй хэвлэлийн хуралд ороцлоод явах өөрийгөө сөргөөр харуулж байна !
15 | 1 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/11/1
Мэдээж 4 жил сурсан нь эхлээд эрэмбэлэгдэх байх ! Багш байхгүй газар 4 жилтэй хүн нь байхгүй газарт 45 хоног нь очно гээд байгаа !
3 | 3 Хариулах
Зочин [202.126.91.205] 2024/11/1
Салбартаа ажиллаж дадлага туршлага суучихаад 45 хоног багшлах арга барил заалгасан мэргэжлийн хүнээр л заалгахыг илүүд үзнэ шүү дээ. Ойлгомжтой.
9 | 1 Хариулах
Зочин [203.21.120.133] 2024/11/1
Эрүүл мэндийн хичээлийг эмчийн үнэмлэхтэй эмч хүн орно, нийгмийн ухааны хичээлийг хүний эрхээр ажилладаг мэргэжлийн хүн нь орно, математикийг математикч доктор хүн орно, ингэж тайлбарлаад байхад л ойлгохгүй байгаа юмда. Дуртай нь 45 хоног сургалтанд суугаад, дуртай хичээлээ заана гэсэн үг биш шүүдээ. Европын алдартай их сургуулиудын профессорууд бүгдээрээ өөр, өөрсдийн мэргэжилтэй, давхар багшийн ажил хийдэг л хүмүүс.
28 | 2 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/11/1
Энд их сургуулийн тухай яриагүй байна !
3 | 6 Хариулах
Ork [203.17.23.209] 2024/11/1
Bishee erguu sda minee zugeer jishee awj bgazde tiim mundag humuuseer zaalgana geed baina. Emcheer 8 Jil sursan hun eruul mendiin hicheel zaana geed baina
6 | 2 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/11/1
Чи ойлгоогүй бол ойлготлоо дахин уншихыг зөвлөе ! !
0 | 0
Зочин [202.179.18.2] 2024/11/1
Иж сургуулийн багш сурагчдад хичээл заадаггүй ! Давхар ажилтай хувийн компани бизнъстэй байдаг нь үнэн ч сурагчдад хичээл ордоггүй !
1 | 0
Зочин [202.179.18.2] 2024/11/1
Европт !
0 | 0
Зочин [66.181.176.237] 2024/11/1
Тархины тураалтай, дутуугийн комплекстой монголчууд хэзээ ч хөгжихгүй.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.171.156] 2024/11/1
45>4
0 | 1 Хариулах
Зочин [122.199.2.136] 2024/11/1
Угаасаа дутагдалтай байгаа багшийн мэргэжлийг нөхөх шүү.
10 | 1 Хариулах
Зочин [66.181.177.249] 2024/11/1
Хөдөө суманд математик, физик оролгүй 3 жил болж байгаа газар байна.Асар их мэдлэг, мэдээлэл, суурь өгөгдөл алдаж байгааг эцэг эх нь ойлгохгүй тоосон юмгүй байна.
13 | 1 Хариулах
Зочин [202.9.40.9] 2024/11/1
Хаа сайгүй бүх салбар нь ажиллах хүчний хомсдолд орсон байхад 45 хоног курс суусан болохоор 4 жил сурч багш болсон хүнээс муу байна гэж байхгүй шүү. Чадалтай, чаддаг нь багш болоход яагаад болохгүй гэж
18 | 0 Хариулах
Soon [66.181.188.247] 2024/11/1
2 уулаа хэрэггүй. Digital content болно !
0 | 1 Хариулах
Зочин [37.188.159.28] 2024/11/1
Ухаанд н ухна ишиг үхчихсэн оркууд тонил цаашаа.Одоогийн багшаас илүү мэргэжилтэй хүмүүс л багшлана шүүдээ. Би хүүхдээ 45 хоног дамжаанд суусан тэр хүмүүсээр л заалгахыг илүүд үзнэ.
12 | 0 Хариулах
Зочин [64.119.31.162] 2024/11/1
Боловсролын салбараар тоглохоо хэзээ болих юм бол доо нэг сайд нь гарч ирээд л нэг ямар ч хөрсөн дээр буухгүй шийдвэр гаргаж байх юм. Утгыг нь алдагдуулж байна даа...
0 | 19 Хариулах