ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Сонгогдсон тойрогтоо ₮5 ТЭРБУМЫН төсөв суулгах санал гаргасан ажлын хэсгийнхэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр 10:00 цагт эхэлсэн УИХ дахь МАН-ын намын бүлгийн ээлжит хурал одоог хүртэл үргэлжилж байна. Хурлаар гурван асуудал хэлэлцэх товтой байсан ч яг одоо хэлэлцүүлгийн шатанд буй 2025 оны төсөвтэй холбоотой маргаан ийнхүү сунжирч хуралдахад хүргэсэн бололтой. 

Тодруулбал, тойргоос, тэр дундаа хоёроос доошгүй сонгогдсон гишүүд тойрогтоо 5 тэрбум төгрөг суулгах санал гаргаснаар төсвийн хэлэлцүүлгийг гацаах хэмжээнд хүрч болзошгүй нөхцөл үүсээд байгаа гэх агуулгатай мэдээлэл нэр бүхий сайтад нийтлэгдсэн. 

Тэгвэл уг мэдээллийг баталсан хариултыг МАН-ын зарим гишүүн өгчээ. Тухайлбал ubn.mn сайтын сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Э.Болормаа дараах хариултыг өгсөн байна.

Тэрбээр "Төсвийн ажлын хэсэг дээр ийм санал гарсан юм билээ. Энэ саналыг өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцлээ. Ганц манай нам биш нам дамнасан бүлэглэл ийм санал гаргасан. Хаана зам, эмнэлэг шинээр барихыг тухайн тойргийн гишүүн бус салбарын яамд нь шийддэг байх ёстой. Бүлэг дээр энэ асуудлыг хэлэлцээд тойргийн төсөв гэдэг зүйлийг дэмжихгүй гэдэг дээр санал нэгдсэн" гэдэг мэдээлэл өгсөн. 

Мөн УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Зөвхөн манай нам гэлтгүй Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулсан Төсвийн ажлын хэсгээс ийм санал орж ирсэн. Энэ ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсан. Гэхдээ энд МАН-аас жагсаалтаар сонгогдсон нэг ч гишүүн байхгүй. Бүгд тойргоос сонгогдсон гишүүн. Төсөв бол хөгжлийн бодлого байх ёстой. Санал хураалт явуулахад Засгийн газраас өргөн барьсан төсвийн бодлого буюу хамгийн гол зүйлүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалтаа хийе, аймаг, суманд жижиг үр дүнгүй ажил хийхгүй гэдэг байр сууриа хадгалсан" гэлээ. 

Дээрх гишүүдийн хэлснээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн тухай хуулийн байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгээс тойргийн төсөв болгож 5 тэрбум төгрөг суулгах саналыг гаргажээ. Тэгвэл уг ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дараах байр суурийг илэрхийлсэн байна. 

Төсвийн ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэн "Жагсаалтаар болон тойргоос сонгогдсон гишүүдэд ялгаа байна л даа. Тойргоос сонгогдсон гишүүдэд иргэд хүсэлт тавьдаг. Тэрийг нь тухайн тойргоос сонгогдсон гишүүн шийдэх гэж үзнэ. Жагсаалтаар сонгогдсон гишүүнд тийм асуудал байхгүй. Тойргоос сонгогдсон гишүүдийн ярьж байгаа асуудал бол иргэдийн асуудал шүү дээ. Үүнийг жалганы асуудал гээд хаяад байж болохгүй. Бидний гаргасан саналд гишүүн бүрд 5 тэрбумын төсөв өгнө гээгүй. Харин бүс, тойрогт шаардлагатай асуудлыг шийдэх төсвийн тухай ярьж байгаа. Зөвхөн ажлын хэсгийнхэн гэлтгүй тойргоос сонгогдсон гишүүдийн дийлэнх ийм санал гаргасан" гэсэн байна. 

Ц.Даваасүрэн гишүүний хэлснээр тойргоос сонгогдсон 78 гишүүний олонх нь тойрогтоо төсөв суулгах саналтай байгаа аж. Гэхдээ МАН-ын бүлгийн хурлаас энэхүү саналыг дэмжээгүй. Гэсэн ч ажлын хэсэгт багтсан АН-ын гишүүд асуудлаа бүлгээрээ хэлэлцүүлж шийднэ гэх салаа утгатай хариулт өгөв. 

Дээрх гишүүдийн ярианаас төсвийн ажлын хэсэгт багтсан, тойргоос сонгогдсон гишүүд тойргийн төсөв гэх 5 тэрбум төгрөгийн асуудлыг гаргаж ирсэн гэцгээж байна. Тэгвэл уг ажлын хэсэгт багтсан гишүүдийг тойргоос сонгогдсон болон намын харьяаллаар танилцуулъя. 

Тойрог бүрд 5 тэрбум төгрөгийн төсөв суулгах санал гаргасан ажлын хэсгийн гишүүдийг танилцуулж байна. 

зураг
 
зураг
 

Тус ажлын хэсэгт багтсан, тойргоос сонгогдсон МАН-ын гишүүд:

  • Ц.Даваасүрэн,
  • Х.Булгантуяа,
  • Г.Тэмүүлэн, 
  • М.Бадамсүрэн, 
  • Ж.Батжаргал, 
  • Н.Батсүмбэрэл, 
  • Б.Бат-Эрдэнэ, 
  • Ж.Ганбаатар, 
  • Г.Дамдинням, 
  • Х.Жангабыл, 
  • Б.Заяабал, 
  • З.Мэндсайхан, 
  • Д.Үүрийнтуяа

Тойргоос сонгогдсон АН-ын гишүүд: 

  • Х.Болормаа, 
  • Ш.Бямбасүрэн, 
  • Ц.Мөнхбат, 
  • Л.Мөнхбаясгалан,
  • Б.Түвшин,
  •  С.Эрдэнэболд
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
81
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
67 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.213.30.79] 2024/10/30
Хөвсгөлийн эргүү оркуудаа, энэ малаа аваачээ [хориотой үг], аймгаараа хүнд мөнгөө луйвардуулж байхдаа таарсан эргүү ллрууд шүү та нар
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.110] 2024/10/30
Сонгуулиар тараасан мөнгөө хэдэн зуу дахин өсгөж авах арга үе үеийн гишүү3ийм байсан
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.85] 2024/10/30
Улсын хөгжлийг гацааж болохгүй. Гишүүд юу хийдэг юм бэ? Иргэдийнхээ амьдралд нэмэр болох зүйл хийж чаддаггүй биз дээ. Аар саархан юмаар аргацаадаг байж..
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.135] 2024/10/29
МАН сөнө!
1 | 0 Хариулах
зочин [139.5.216.33] 2024/10/29
Яасан цадаж ханадаггүй шуналтай шулмасууд бэ.Хэлэх муу үг ч олдохгүй бна.
1 | 0 Хариулах
Иргэн [103.212.162.128] 2024/10/29
Амарбаясгалан өөрөө дэмжиж ажлын хэсэг байгуулсан тул тэдний нэг хамсаатан бололтой. Зүй нь УИХ-ын дарга ийм санаачлагыг тас цохих ёстой биздээ
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.26] 2024/10/29
Зэвүүн өвгөнийг хэн хэн дагасан юм бээ. Нэрсийг нийтэд мэдүүлээчээ, Юун тойрог, яагаад хорлох ажиллагаа санаачлаад байгаа юм, хуйвалдаан хийгээд байгаа юм
2 | 0 Хариулах
Иргэн [103.212.162.128] 2024/10/29
Нэрсийг уншаач мал аа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.26] 2024/10/29
Даваасүрэн худал дүртэн болжээ.......үүнээс хойш үг нь үнэгүй, үнэмшихгүй??????
0 | 0 Хариулах
Иргэн [103.212.162.128] 2024/10/29
Аргагүй л 10%-ийн Даваасүрэн мөн байгаа биз
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.26] 2024/10/29
Тойргийн мөнгийг дэмжсэн хүмүүсийг танилцуулаач, хэн хэн Монгол улсын суурь хөгжлийг эсэргүүцсэн юм бээ.....??????? Нэрсийг мэдэж авъя
1 | 0 Хариулах
Иргэн [103.212.162.128] 2024/10/29
Жагсаалтыг уншаач, сохор биш бол
0 | 0 Хариулах
[45.117.35.16] 2024/10/29
Хяналтгүй энэ мөнгийг бүрмөсөн зогсоо нохойн идүүр болгож илт хулгай хиихээ боль Усан трлгойнууд аа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.250] 2024/10/29
АН-н Пунсалмаа, Батчимэг нар 10 тэрбумын ханлив өгч жагсаалтад орсон. АН-н Түвшин тойрогт дэвшихдээ 20 тэрбумыг зарцуулсан. МАН-хан ч адилхан байгаа. Тэр мөнгөө төсвөөс олж авцгаах гээд улайрч байна
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.57] 2024/10/29
ҮХ - ийн өөрчлөлт чинь толгойг чинь ЦУСТАЖ эхлэлээ . " Давхар дээл " чинь УИХ - г чинь бөөдөгтой сэвгэр болгочихсон , одоо " хольмог систем " чинь хоорондоо ЗОДОЛДОЖ эхлэлээ ... Их юм үзнэ ээ , СҮРДАНЗАНГУУД аа ...
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/10/29
Сонгуулийнхаа зардлыг нөхөх гэж буй нь энэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.169] 2024/10/29
Тойргийн мөнгө нэртэй ямар ч хяналтгүй 5 тэрбумыг гишүүн бүрт жил бүр өгдөгийг зогсоох ёстой.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.96] 2024/10/29
Наад 5 тэрбумын асуудал чинь байж болохгүй ёстой жинхэн ёстой жинхэн гишүүдийн идэж уух мөнгө болно. Ер нь эд нар эх орон ард тумнээ гэсэн талаас нь юм хийх гэж гарсан улсууд идэж уу гэж ард түмэн сонгоогүй шүү!
0 | 0 Хариулах
Зочин [207.244.71.79] 2024/10/29
Энэ хүн Хөвсгөлөөс 5 удаа сонгогдсон. Монголын аялал жуулчлалын 50%-с илүү орлого нь Хөвсгөлд наалддаг. Өнөөдөр Мөрөн ороод үз. Сүүлийн 20 жилд хэдэн их наядын орлого орсон газрын хөгжлийг хараарай. Ажлын байр, хүн нийгмийн соёл болон боловсон соёл, боловсрол, үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль орчин, эрүүл мэнд, хөгжил юу ч байхгүй. БЭЛТЭС МӨРӨН АЙМАГ-ийн бүүр шүүгч, прокурор, цагдаа, багш нар нь хүртэл луйвардуулсан байдаг. Бэлтэс мөрөнгөөс гадна Хөвсгөлийн шүүх хуулийн байгууллагыханг гадаад руу явуулна, аялуулна, сургана гээд хүн тус бүрээс нь 5-20 сая төгрөг луйвардсан хэрэг гарсан даа. Нэг хар тамхинд мансуурсан бацаан "Би сайдын хүүхэд" гээд бэнзэнд дуу чангалаад орилоод байдаг нөхөр чинь энэнийх нь юм уу нөгөөхийх нь юм уу нэг нь байгаа.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.185.24] 2024/10/29
Даваасүрэнгийн ярианд анхаарал хандуулмаар санагдлаа. Жагсаалтаар гарсан гишүүд жижиг аахаар шаахар зүйлд орооцолддоггүй юм байна. Өөрөөр хэлбэл улс орны асуудлыг илүү түлхүү шийдэхээр юм байна. Жагсаалтаар гарсан гишүүд сонгогчдын жижиг асуудлыг шийдэхгээд мачийдаг юм байна. Тэгэхээр жагсаалтыг улам их болгох нь зөв санагдлаа. Тойрог гэдгээ болисон ч болно. Европын улсын парламентууд тойроггүй , дан жагсаалтаар явдаг. Тйим орон нутгийг чанартай жижиг асуудал орон нутгийн сонгуулиар гарсан эрхэмүүд шийдэгддэг болмоор байна.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.250] 2024/10/29
Тэгвэл Монголд ард түмний сонголт биш намын даргын сонголт л болохыг саяны сонгужль харуулчихаад байна
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.72] 2024/10/29
ouyk huuk 2 buh tosoviig zalgij bgaag l eserfuutssen bh. ed nar bas songuuliin zardalaa avahaar ulairch bna
1 | 0 Хариулах
Зочин [202.21.102.222] 2024/10/29
Зөв штээ. Хөдөө орон нутаг чинь эзгүйрч гүйцлээ. бүх төсвийг хэнтийрүү аваад байхаар хэцүү шт
3 | 2 Хариулах
Зочин [203.23.49.170] 2024/10/29
10%-ийн Даваасүрэн
3 | 0 Хариулах
1 [103.142.76.69] 2024/10/29
ene davaasuren hezee zailahiin bol dan ulsiin esreg bodlogo sanaatai yavuulah yum
3 | 0 Хариулах
Зочин [124.217.188.91] 2024/10/29
Энэ тогтолцоог халах үүднээс гишүүдийн тоог нэмсэн биш билүү?
4 | 0 Хариулах
Зочин [183.180.29.13] 2024/10/29
Даваасүрэн лаларын хөвсгөлийн [хориотой үг] нар сонгохоо болиочээ, эргүү лалрууд шүү нээрээ
6 | 0 Хариулах
zochin [66.181.181.129] 2024/10/29
Парламентын гишүүний үндсэн ажил бол хууль л батлах болохоос тойрогтоо спортын ордон барих биш юм аа, үхэрүүдээ
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.111] 2024/10/29
Улсын төсвийн 80% Хэнтийрүү урсаад бусад аймаг, хот өлсгөлөн нүүрлээд байхад тэгэхээс ч яахав.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.182.178] 2024/10/29
Ард түмний сонголтыг хүндэлж АН ыг засгаас гарга. Эдэн дунд эх орны төлөө зүтгэчих , ажиллачих хүн нэг ч байхгүй. Засаг барьсан хугацаандаа АН бүхнийг идэж өр шир үлдээж , Монголыг дампууруулах шахсан. Юу ч хийгээгүй зэвүүн нам шүү дээ.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.10] 2024/10/29
10%-ийн шантаажчин сайд болох замаа засаад эхэллээ. Эрчим хүчний салбарыг Чойжилсүрэн Даваасүрэн мэтийн новшнуудаас өөр удирдах Реформ хийж чадах залуу боловсон хүчин алга гэж үү дээ
5 | 1 Хариулах
Иргэн [66.181.179.42] 2024/10/29
ЗГ гүйцэтгэх засаглал л юм бол бүсчилсэн хөгжлийнхөө дагуу хаана юугаа хөгжүүлэхээс хамаарч мөнгөө хуваарьлах хэрэгтэй л баймаар. Жалга довны бяцхан ухаантай хэдэн гишүүд одоо бүх юманд ажлын хэсэг нэрээр хамар хошуугаа дүрж байх ямар хэрэгтэй юмб.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.229] 2024/10/29
жалгын гишүүн сонгогчоо авилгадана гэсэн үг
2 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2024/10/29
Ц.Даваасүрэн гуай юмс маш хурдтай шинэчлэгдэж байна. Та хуучин арга барилаасаа салаад дээд тэнгэр лүү жаахан хараадах. Харин Шинжлэх ухаан, инноваци технологи, хөгжүүлэлтэнд наад төсөвөө зарах санал гаргасан бол ч..., үр дүн нь таныг таяг тулаад явах үест гарч та амар амгалан нүд аних эрхтэй болох байлаа шүү дээ. Ах минь, ухаар
2 | 0 Хариулах
Иргэн [103.212.162.128] 2024/10/29
5 тэрбумын 10% 500 сая нүдэнд нь харагдсан байхгүй юу
0 | 0 Хариулах
Zochin [103.57.92.189] 2024/10/29
Neg zuil baina. Ta hed ulsiin ikh hurling gishuun sh dee irgediin toloologchdiin hural esvel yamar neg heseg humuusiin niigmiin asuudliig shiiddeg bulgem bish shuu.
1 | 0 Хариулах
Зочин [172.59.188.141] 2024/10/29
Ard tvmniig jinhen doromjilj bndoo
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.169] 2024/10/29
Ийм хөгийн гарууддаа
2 | 0 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/10/29
10%-iig songojil baidag ... inguulj baixdaa taarsan duurchixsen teneg xumuus shuu
3 | 0 Хариулах
зочин [202.126.90.149] 2024/10/29
Бадамсүрэн бүтэхгүй Дорнодод яаж хөлжсөнөө тайлбарла. Ямар ч бизнесгүй хүн орлогоосоо илүү зарлагатай байх уу?
3 | 0 Хариулах
Зочин [103.57.95.250] 2024/10/29
Ёстой давраарай. Ингэж даврах юм бол Амарбаясгалан гуай та огцорно уу дөа
2 | 0 Хариулах
Иргэн [103.212.162.128] 2024/10/29
Энэ нөхөр дэмжиж ажлын хэсэг байгуулсан шүү, огцроход болно
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.78] 2024/10/29
10 % ийн шантажчин гавар царайт минь төрсөн сумаасаа аймаг орох замаа засчих аад хуцаарай
5 | 0 Хариулах
Зочин [103.212.118.21] 2024/10/28
Хэ хэ тойрогт энэ тэр худлаа байхоо өөртөө гэвэл үнэнд ойр байх
2 | 0 Хариулах
Сука [139.5.216.220] 2024/10/28
Тойргийн мөнгө гэдгийг ор тас байхгүй болгох хэрэгтэй. Угаасаа хууль зөрчсөн үйлдэл. Энэ мөнгө үсрээд 10% нь л тойрогтоо очдог, үлдсэн нь гишүүн гээч этгээдийн халаасанд ордог. Тэгээд энэ мөнгөө ТББын дансаар авдаг нь ямар учиртай юм бэ?! Тайлан гээч нь ор нэр төдий цаас. Цагаан сарын бэлэг зэлэгхэнд зарцуулагддаг. УИХын гишүүн төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй шүү! Ичиж үхээч энэ ажлын хэсгийн гишүүнцэрүүд!
12 | 0 Хариулах
Dori [202.55.188.87] 2024/10/28
ЭНЭ ДАВААСҮРЭН ЗӨНӨГ ХӨГШИН НОХОЙ ДАНДАА ШАНТААЖ ХИЙЖ АЛБАН ТУШААЛ МӨНГӨ ГОРЬДАЖ ЯЬДАГ ХОГИЙН ПЭЗДАА БГАА ЮМ !!! . ТОЙРОГТ МӨНГӨ ХУВИАРЛАХАА ЗОГСОО !!!
9 | 0 Хариулах
иргэн [66.181.183.200] 2024/10/28
Бүсчилсэн хөгжилөө яарахгүй маш сайн судалгаа ул суурьтай боловсруулах шаардлагатай.Манай нэрт эрдэмтэдийн нэг эрдэмтэн акдемич П.Очирбат гуайн "Нүүрсний аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийншинэ чиглэл" гэсэн бүтээлдЭдийн засгийн бүсчилэлийн талаар маш цэгцтэй ойлголт өгсөн байдаг. Үүнийг уншаад үзээсэй гэж бодогдов.
2 | 0 Хариулах
zochin [139.5.218.86] 2024/10/28
Энэ гөлийсөн даваасүрэн тэргүүтэй малнуудаа татаач гөлийчхөөд дандаа гай саад тээг тотгор болох юм
9 | 0 Хариулах
Зочин [103.168.34.171, 165.225.116.154] 2024/10/28
Тойрогын ардууд ч тийм хүсэлт тавиад байгаа юм байхгүй байхаа, харин сонгогдох гээд сонгуулийн үеэр эд өөрсдөө л диваажин болгож өгнө гэх шахуу юм ярьж санал авсан байх л гэж тааж байна. Тэгээд ичсэн дээ...л
13 | 0 Хариулах
zochin [139.5.218.86] 2024/10/28
харин тххх
1 | 0 Хариулах
Зочин [211.105.12.15] 2024/10/28
kkk, Одоо Улсын төсвийн 10% ийг авна л гэх юм байна даа эд нар.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2024/10/28
Шуналын тулам чинь бүүр цагаандаа гарчээ. Идсэн мөнгө нь идээ болох болтугай...
7 | 0 Хариулах
Зочин [59.153.115.94] 2024/10/28
Зайлуулаач. Мөнгө иддэг шалгарсан арга нь
7 | 0 Хариулах
Зочин [103.57.95.79] 2024/10/28
хүн олддоггүй юм болов уу??????
5 | 0 Хариулах
Зочин [66.181.178.43] 2024/10/28
Нөатын буцаалтаа авъя салтаануудаа
1 | 0 Хариулах
Choir [194.99.105.90] 2024/10/28
Нөгөө мээм нараа мараа нь хүртэл таг чааж, говын залуу бцрзайх нь тод боллоо
2 | 0 Хариулах
Choir [194.99.105.90] 2024/10/28
улс төрийг ингээд улаан цагаан бизнес болгоод хаяхаар одоо яахын болжыноо пзда пзда
6 | 0 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/10/28
Зиа тэжээж эхэллээ.
4 | 0 Хариулах
Choir [194.99.105.90] 2024/10/28
Оо муу алкашнууд чээнь маниусын мөнгөөр улаанцайм сонгуулын шархаа нөхөх гээ чаачлаа даа
7 | 0 Хариулах
Зочин [103.57.95.232] 2024/10/28
10%-г төсвийн байнгын хорооны дарга тавьсан хүмүүстээ гомд доо 😁
6 | 0 Хариулах
зочин [202.9.46.106] 2024/10/28
одоо бас дараагиин Хүрэлбаатаууд грч ирлээ
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.25] 2024/10/28
Оюун-Эрдэнэ энэ хэдээ дарж аваач
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.250] 2024/10/29
Дийлдэхгүй ээ, оюукаа огцруулна тэгвэл гээд л дайрна
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.151] 2024/10/28
ЦУСАЛЖ ХАНАДАГГҮЙ ХАР ХУЛГАЙЧ НАР ЮМАА
7 | 0 Хариулах
Зочин [59.153.115.94] 2024/10/28
Өмнөх 76д ард түмээс шууд буудан өгчихөөд байгааг мэдэж л баймаар юмсан.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.67] 2024/10/28
даваасүрэн халтар ал
7 | 0 Хариулах
сдө [103.168.34.66] 2024/10/28
энэ нэг Монголын дайсан уу
4 | 0 Хариулах