Налайхын МАН-ын дарга нар нэгнээ хутгалсан гэх мэдээлэл цахим орчинд өрнөж байна.
Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан талаарх гомдол мэдээлэл энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бусдад хутгалуулсан гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Иймд хохирогч болон холбогдогч нарын хувийн мэдээллийг өгөх боломжгүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!