16:08 2024/10/21
Шүүгчдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр "Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 6-ны 11:00 цаг хүртэл хойшилсон байна.
11:23 2024/10/21
"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхлэхээр товлогдсон.
Гэвч шүүх бүрэлдэхүүний нэг шүүгчийн хурал давхацсан тул түр хүлээгдэж, 11:24 цагт эхэллээ.
Прокуророос “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх уг хэрэгт:
Тус хэрэгт УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдоод байгаа юм.
16:08 2024/10/21
Шүүгчдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр "Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 6-ны 11:00 цаг хүртэл хойшилсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!