Уншиж байна ...

Хан-Уул дүүргийн Засаг даргаар Б.Цэрэнг улиран томилохоор дэмжиж, ИТХ-ын даргаар Ч.Бат-Оргил сонгогдлоо

А.Золжаргал, iKon.mn
15 минутын өмнө
IKON.MN

Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Бат-Оргилын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжигдлээ.

Мөн тус хуралдаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн Засаг даргаар ажиллаж буй Б.Цэрэнг улираан томилохоор нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар батламжилсан байна.

зураг
 
Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн
зураг
 
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил