Уншиж байна ...

Маргаашаас нийт нутгаар эрс хүйтэрнэ

М.Батчимэг, ikon.mn
6 цаг 55 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргаашаас агаарын температур эрс хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал маргааш өдрөөс баруун аймгуудын нутгаар цаашдаа буюу 21-ний өдрийг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтворгүй болж нойтон цас, цас орж салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулав. 

  • Аравдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгаар,
  • Аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст,
  • Аравдугаар сарын 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. 

Иймд болзошгүй цаг агаарын эрсдэлээс сэрэмжтэй байж, ажлаа төлөвлөн, авто машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хол ойрын замд зорчихыг зөвлөлөө.

зураг