Уншиж байна ...

ХУВААРЬ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг аравдугаар сарын 21-нд данс руу нь шилжүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
6 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ сард нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж тусламжийг олгох хуваарь гарчээ.

Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдээлснээр долоон төрлийн тэтгэвэр, тусламжийг аравдугаар сарын 15-наас олгож байгаа бол эхийн алдар одон, хүүхдийн мөнгө, насны хишиг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг 21-нээс олгож эхэлнэ.

зураг
 

Хуулийн дагуу улсаас сар бүр 12 төрлийн тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг иргэдэд үзүүлдэг байна. 

2022 онд УИХ-аас хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг Монгол Улсын нийт хүүхдийн 91%-д өгөх шийдвэр гаргаж, эсэргүүцэлтэй тулгарснаар хүүхэд бүрд олгохоор болсон түүхтэй.