Уншиж байна ...

Хүүхдийнхээ нэмэгдэл хоолыг хэрхэн зөв эхлүүлэх вэ?

СУРТАЛЧИЛГАА
5 цаг 8 минутын өмнө
Сурталчилгаа

Хүүхдийн нэмэгдэл хоол буюу бор хоолонд оруулах хугацаа улс орон болгоны хүүхдийн хоолны зөвлөмжид харилцан адилгүй байдаг ч ДЭМБ-аас зургаан сар хүртэл нь дан хөхөөр хооллохыг зөвлөдөг.

Харин зургаан сараас хойш хүүхдийн биед төмөр, цайр болон бусад чухал шаардлагатай шимт бодисын хэрэгцээ нэмэгдэж эхлэх ба үүнийг эхийн сүү болон сүү орлуулагч хангаж чадахгүйд хүрдэг учир нэмэлтээр бусад хоол хүнс өгөх шаардлага үүсдэг. Яг энэ үед хүүхдийг хэрхэн яаж бор хоолонд оруулах нь цаашдын өсөлт хөгжил, амьдралын хэв маягт маш чухал нөлөөтэй байдаг учраас эцэг эхчүүд үүнд маш хариуцлагатай хандах ёстой юм. 

зураг
 

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл Мэндийн хүрээлэнгийн “Хоол судлалын төв”-өөс гаргасан “ГЭР” зөвлөмжид балчир болон цэцэрлэгийн насныхан үр тариа, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү цагаан идээ, жимс, жимсгэнэ гэсэн таван төрлийн бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх шаардлагатайг зөвлөсөн байдаг. Үүнээс хамгийн чухал нь эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн буюу үр тариа болон хүнсний ногоог түлхүү хэрэглэхийг онцлон тэмдэглэжээ.

ДЭМБ-аас насанд хүрсэн хүн хоногт 25-30 гр, 1-3 насны хүүхдүүд 14 гр эслэг хэрэглэхийг зөвлөдөг байна.

Хүүхдэд нэмэлт хоолыг хэрхэн өгч эхлэх вэ?

Нэмэлт хоолонд оруулахдаа 1-3 халбагаар тараг, будааны шүүс г.м хүнсийг өгч эхэлнэ. Харин дараа нь гэртээ бэлтгэсэн олон төрлийн шинэхэн ногооны нухашнуудыг бэлтгэж өгнө. Мэдээж бор хоолонд хамгийн чухал нь “бантан”. Хүүхэд идэхэд шингэхэн зуурсан бантан хамгийн тохиромжтой бөгөөд бөөгнөрдөггүй сайн задардаг бүхэл үрийн гурил, овьёос зэрэг эслэгийн агууламж өндөртэй гурилыг сонгож хэрэглээрэй. Учир нь улаанбуудайг хальстай нь хамт тээрэмдэн үйлдвэрлэдэг тул бүхэл үрийн гурилд агуулагдаж байгаа эслэгийн агууламжтай өндөр байдагтай холбоотой юм.

Эслэг нь бүдүүн гэдсэнд амьдардаг ашигтай бичил биетний хэмжээг ихэсгэж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, хоол шингэх процессыг нэмэгдүүлдэг.

Тэгвэл сайн чанарын улаанбуудайн гурилыг хаанаас олох вэ?

зураг
 

Эслэг агуулсан сайн чанарын улаанбуудайн гурилыг танихад БГ140, БГ150, БГ160 гэх стандарт тэмдэглэгээ байдаг бөгөөд тухайн тоо багасах тусам цавуулгийн хэмжээ багасаж эслэгийн хэмжээ ихсэж байгааг илтгэдэг.

“Улаанбаатар Гурил” брэндийн улаанбуудайн гурил дээр дээрх тэмдэглэгээ байдаг ба тус гурил нь бантан хийх үед бөөгнөрөхгүй сайн задарч өгдөг тул анхлан бор хоолонд орж буй хүүхдүүдэд хамгийн тохиромжтой сонголт юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.