Уншиж байна ...

"Гаднаас орж ирж буй валютыг бэлнээр гаргах, харилцах дансны хооронд гүйлгээ хийхэд шимтгэл авах зохицуулалт байхгүй"

Н.Эрхбаяр, iKon.mn
7 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:24 2024/10/17

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Замира "Монгол Улсад орж ирж буй валютыг хөрвүүлэхэд дөрвөн хувийн шимтгэл авч байгаа нь ямар учиртай вэ. Цаашдаа иймэрхүү байдалтай байвал хөрөнгө оруулалт манай улсад орж ирэх үү" хэмээн асуулаа. 

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Гаднаас орж ирж буй валютыг бэлэн болгож гаргах, харилцах дансны хооронд гүйлгээ хийхэд шимтгэл авах зохицуулалт байхгүй. 

Монголбанкнаас зохицуулалт хийж, шимтгэл авах хувь хэмжээ зааж оролцдоггүй. Энэ бол арилжааны банкны дотооддоо авч байгаа үйл ажиллагаа юм. Энэ асуудал олон яригдаж байгаа учраас Монголбанкнаас дэлгэрэнгүй судалгаа авъя.

Олон нийтэд буй ойлголтоор Монголбанк валютаас авах шимтгэлийг тогтоож өгсөн юм байна гэдэг. Гэтэл бидний зүгээс ямар нэгэн хувь хэмжээ тогтоож өгөөгүй" хэмээн хариуллаа.

10:14 2024/10/17

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд өнөөдөр болж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/ParliamentofMongolia/videos/1576982982902140