Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний есөн сарын байдлаар 41.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Үүнд
Төгрөгийн хадгаламж 20.2 их наяд төгрөг байгаагийн 85.3 хувийг иргэдийнх, 14.7 аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Түүнчлэн иргэдийн хадгаламж 17.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр, байгууллагынх 1.2 их наяд төгрөгөөр тус тус өсжээ.
Харин зээлийн өрийн үлдэгдэл энэ оны эхний есөн сард 35.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35 хувиар нэмэгдлээ. Үүнд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 6.3 их наяд төгрөгөөр, хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл 2.5 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!