• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Урсгал данс энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 832 сая ам.долларын алдагдалтай гарав

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр танилцууллаа. 

Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 186.7 сая ам.долларын алдагдалтай гарчээ. 

Мөн урсгал данс 2023 оны эхний найман сард 295.7 сая ам.долларын ашигтай байсан бол энэ оны эхний найман сард 832 сая ам.долларын алдагдалтай гарав. Урсгал данс алдагдалтай гарахад 

  • барааны худалдааны ашиг 2.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 779.3 сая ам.доллароор буурсан
  • үйлчилгээний алдагдал 63.8 сая ам.доллароор өссөн
  • анхдагч орлогын дансны алдагдал 362.7 сая ам.доллароор өссөн зэрэг нь голлон нөлөөлжээ.

Харин санхүүгийн данс энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 932.4 сая ам.долларын ашигтай байлаа. Ингэхэд

  •  гадаадын шууд хөрөнгө оруулалтын дансны ашиг өмнөх оны мөн үеэс 562 сая.доллар буюу 46 хувь өссөн
  • багцын хөрөнгө оруулалтын дансны ашиг 587.3 сая ам.доллароор нэмэгдсэн зэрэг нь гол нөлөөг үзүүлсэн байна. 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Munkhjargal [95.90.241.32] 2024/10/17
Ulaanöngiintchingelegbuulaa
0 | 0 Хариулах
Munkhjargal [95.90.241.32] 2024/10/17
jagodoo
0 | 0 Хариулах
Munkhjargal [95.90.241.32] 2024/10/17
G. Mörön ikon. mn
0 | 1 Хариулах
Зочин [95.90.241.32] 2024/10/17
G. Mörön, ikon. mn
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.49] 2024/10/17
Гаднаас авах бараа үйлчилгээ л нэмэгдээд байна. Нүүрсний шууд борлуулалт багасжээ. Бас үнэ шалан дээр унасантай холбоотой. Эрх баригчид сонгуулиа хийж аваад гүйцэтгэлээ яаравчилж байна. Элдэв өр төлөлт, худалдан авалт гээд. Эдгээрийг сонгуулийн өмнө хийвэл рэйтингэд нь нөлөөлөх байсан учраас 7 сараас хойш гүйцэтгэж байна. Бас малчдад олгосон зээл буюу хэвлэж тараасан мөнгө нь шууд валют руу хөрвөөд машин моцикл болоод гараад явчихсан нь урсгал дансны алдагдлыг хөөргөх нэг хүчин зүйл болно. Төр мөнгөний бодлогын эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Сонгуулийн сэдлээр улсыг санаатай хорлож байна. Энд бас нэг гэмт хэрэг цухалзаж буй нь төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл болно.
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.34] 2024/10/17
МАНгарууд чин 5тэрбум дойлуурын нөөцтэй боллоо гээд бгаагүй билүү
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.226] 2024/10/17
СБД-ийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг 55 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж, гэрээс нь 400 сая төгрөг хураан авчээ https://ubn.mn/p/67707 Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг өчигдөр 55 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригджээ. Энэхүү хахуулийн асуудал нь дүүргийн эмнэлэг бариулсантай холбоотой мөнгө байх магадлалтай гэнэ.
0 | 1 Хариулах