Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУОШГ: Завханы Түдэвтэй, Тосонцэнгэл, Нөмрөг, Сонгинод хамгийн их цасан бүрхүүл тогтоод байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр дараах сумдын нутгаар цастай байгаа юм байна.

Баян-Өлгийн баруун, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр 0.0-8.0см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Түдэвтэйд 8.0 см, Тосонцэнгэлд 7.0 см, Нөмрөг, Сонгинод 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0см цасан бүрхүүл тогтсон байгаа аж. 

зураг
 

Хамгийн их цасан бүрхүүл тогтоод буй А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замд өнөөдрийн байдлаар тэнгэр цэлмэг байгаа ба 171-174 км-т Солонготын даваанд халтиргаа гулгаатай байгаа талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Иймд жолооч, тээвэрлэгчдийг тус замаар хурдаа тохируулж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.