Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мод арчилгааны календарьтай ТАНИЛЦ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жил бүрийн тав болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог.

Хөср хөлдөхөөс өмнө буюу аравдугаар сарын 20-ноос өмнө модыг стандартынх нь дагуу зөв тарьснаар бүрэн ургах магадлал өндөр гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тухайлбал Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Инженер, технологийн сургуулийн хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Батчулуун "Намар мод таривал тухайн мод орчиндоо ирээд нэг ёсондоо өвөлжинө гэсэн үг. Хөрсөндөө өвөлжөөд орчиндоо дасан зохицох нөхцөлүүд нь бүрдэнэ. Намрын тарилтын дараа хавар ургаад эхлэх үедээ хөрсний бодисын эргэлтээр шим тэжээлээ авч, тарьсан мод, сөөг нь найдвартайгаар ургаж сэргэх боломж бүрддэг учраас намар мод тарих үндэслэл болж байгаа юм" гэж байв.

Түүнчлэн "My club"-ын үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Сэрдарам "Намар мод навчаа гөвөөд унтах бэлтгэлээ хийдэг. Тэр үед стандартаар нь модоо тарьчихвал өвлийн хүйтэнд цасанд бүүвэйлэгдээд маш сайн унтана. Харин хавар эхлэхэд сайхан сэргээд ургадаг. Намар модоо тариад цэнэг усалгаагаа 1-2 удаа хийхэд аяндаа хүйтрээд, хөрсөндөө чийгтэйгээр унтана" гэсэн юм.

Тэгвэл намар модоо тарьж, цэнэг усалгаагаа хийсний дараа хавар, зуны цагт модоо хэрхэн арчлах талаар Экологийн Цагдаагийн Албанаас гаргасан календарийг танилцуулъя.

зураг
 
Экологийн Цагдаагийн Алба