Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 28 насныхаа төрсөн өдрөөр тулалдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Tapology

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сард ээлжит тулаанаа хийх билээ. Тодруулбал аравдугаар сарын 9-нд АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай нударга зөрүүлэхээр төлөвлөж байв. 

Тэгвэл тулаан болох хотод цаг агаарын ноцтой үзэгдэл болж магадгүй тул долоо хоногоор хойшлуулж, энэ сарын 16-нд тулалдахаар болжээ.

https://www.facebook.com/reel/1059068589180306

Энэ талаар гавьяат тамирчин Э.Цэндбаатар өөрийн инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

Сонирхуулахад Э.Цэндбаатар 1996 оны аравдугаар сарын 16-нд мэндэлсэн. Тэрбээр 28 насныхаа төрсөн өдрөөр ээлжит тулаанаа хийх юм.

PROBOX-оос зохион байгуулж буй тус тоглолт нь Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксод хийж буй 11 дэх, энэ оны гурав тулаан юм. Тэрбээр өмнөх бүх тулаандаа ялалт байгуулсан билээ.