НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2024 оны 10 сарын 03-ны өдөр
1. Тендерийн ерөнхий мэдээлэл.
Тендерийн нэр: “ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ-ийн төсөл, барилгын метал хийц угсралтын ажил
Тендерийн дугаар: “ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ”-03/2024
Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 10-р сарын 07-ны 12:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 10-р сарын 14-ний 14:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах “ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын Метал хийц угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ B блок 58,0х35,50м, A блок 58,0х54,0м гэсэн хэмжээтэй ба зоорьгүй метал рам хийцтэй үйлдвэрийн барилга юм.
“ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВИЙН барилгын ажил: барилгын метал хийц угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ доорх зүйлсийг анхаарах.
Барилгын метал хийц нь хэвтээ болон босоо чиглэлд холбоос төлөвлөсөн ган каркас хийцтэй.
- Барилгын метал хийцийн угсралтын ажил эхлэхээс өмнө төмөр бетон суурийн ажлыг гүйцэтгэсэн компани болон ТМБ-тай хамтран ажлын талбайг хүлээж авах.
- Барилгын метал хийцийг зураг төслийн дагуу угсрах.
- Багана, дам нуруу, холбоос дам нуруу, бүх хэвтээ болон босоо холбоос, дээвэр болон хананы бүх С төмөр холбоосууд, давхруудын бүх хучилтын төмөр “decking” хавтан, шат болон шатны төмөр хавтан болон гишгүүрүүд болох метал бүтээцийн угсрах ажлуудыг холбогдох стандарт, БНбД дагуу хийж гүйцэтгэх.
- Метал хийцийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ зураг төсөлд заасан анги маркийн электрод, анкер боолт, зуурмаг, цавуу, метал хийц болон бусад шаардагдах материалуудыг ашиглах.
- Метал хийцийн угсралтыг хийхдээ алдаагүй тэгш хэмтэй тэнхлэгийн босоо болон хэвтээ тэнхлэгт гажилт зөрүүгүй угсрах. Хүлцэх алдааг БНбД-т заасанчлан тооцох.
- Барилгын метал хийц угсралтын ажил эхлэхээс өмнө барилга баригдах газарт геодез, төмөр бетон суурь гүйцэтгэсэн компани, ТМБ-ийн төлөөлөлтэй хамт барилгын өндөржилт болон тэнхлэгийн цэгийг тодорхойлж цаашид ашиглах хатуу цэгийг байршуулах.
- Төмөр бетон суурийн гүйцэтгэгчийг сууринд анкер боолтыг суулгахад хамт байж цэг болон тэнхлэгийг шалгаж угсруулан хүлээн авах. Төмөр хийц угсарсны дараа анкер боолтын чангалгааг хийж угсралтыг дуусгах, улны тавгийн доор агшдаггүй бетон хийж гагнах.
- Өндөр бат бэхтэй боолтыг үйлдвэрээс өгсөн чангалгааны утгаар чангалгааг хийж баталгаажуулан шалгуулах. Ингэхдээ импакт багажаар тулган чангалах мөн эргэлийн өнцгөөр гүйцээж чангалах, “Torque wrench” багажаар шалган бүх хэсгүүдийг баталгаажуулна.
- Хучилтын долгионт төмөр дээр Стад боолтыг “Stud welding” машин ашиглан хадаж гагнах, хучилтын хавтан давхарлагдсан зузаарсан хэсэгт гагнаж бэхлэх.
- Дээвэр болон хананы бүх С төмөр холбоосуудын үндсэн хийцтэй холбогдох болон хоорондоо холбогдох чих төмөр, бусад холбоосыг хийж угсрах.
- Хучилтад шаардлагатай хучилтын төмрийн зах ирмэг бүрд байрлах L төмөр болон бусад дагалдах хийцлэлүүдийг хучилтын хавтанд гагнан угсарч бетон хучилт цутгахад бэлэн болгох.
- Метал хийц угсралтын ажлыг гүйцэтгэх технологийн зураг боловсруулах, кран болон өргөх машин механизм ажиллах ажлын талбай, орц гарцыг тодорхойлох, материал хураах, угсралт бэлтгэх талбайг тодорхойлсон талбайн зохион байгуулалтын зураг гаргах.
Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
- “Метал угсралтын ажил” БНбД 53-03-07
- “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12-03-04
- “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-04-06
- “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
- Түүнчлэн дээр дурдаагүй шаардлагатай бусад хүчин төгөлдөр хууль норм, дүрэм, стандартууд.
2. Оролцогчдод тавигдах шаардлага.
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
- Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2026 оны 5-р сар дуустал хүчинтэй байна.
- Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
- Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 10 сарын 07-ны 12:00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.
Тендерийг 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
Хаяг: БЗД, 10-р хороо, “М Би Си азиа пасифик” ХХК-ийн ҮЙЛДВЭР АЖ АХУЙ, АГУУЛАХЫН БАРИЛГА
Хариуцагч: /Төслийн менежер/ Г.Бямбажаргал
Утас: 95050495, 91002003
И-мэйл: project.coordinator@sdservice.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!