Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Чуулганы танхим эл хуль, гишүүдийн асуултад хариулах сайд нар эзгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Гэвч яг одоогоор чуулганы танхимд УИХ-ын дарга болон хэдхэн гишүүн, мөн хэлэлцэж буй асуудалтай холбоотой ажлын хэсэг хэмээн дуудагдсан цөөн хэдхэн Төрийн нарийн бичгийн дарга нараас өөр хүн алга.

Гишүүдийн зүгээс салбарын сайд нарыг парламентад хүндэтгэлгүй хандаж байна, Засгийн газар асуудлаа оруулж ирж хэлэлцүүлж байгаа ч гишүүд нь өөрсдөө алга, бид асуултдаа хэнээс хариулт авах вэ гэхчлэн шүүмжлэл тавьсан.

Гэсэн ч нэгдсэн хуралдаан нээснээс хойш танхим дахь гишүүдийн тоо цөөрсөөр хэдхэн гишүүн үлдэв. Энэ үеэр хувьчлалтай холбоотой асуудлыг тодруулсан гишүүнд хариулт өгөх албан тушаалтан байсангүй.

Аргаа барсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хувьчлал мэдэх хүн байна уу. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга хариулах гээд үзэх үү” хэмээн асууж сууна.