ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амгаланбаатар: Л.Гантөмөр маань мах комбинатын улаан ямаа шиг л болж зайлуул

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Засгийн газрын өрийг асуудлыг хөндөв.

Тэрбээр "2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Засгийн газрын нийт өр 30 тэрбум төгрөг байh бол 2025 оны арванхоёрдугаар сарын 31-н буюу ирэх оны эцсээр 40 тэрбум төгрөг болж өрийн хэмжээ 10 тэрбумаар нэмэгдэх нь.

Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийг хэрэгжүүлэхийн тулд 35 тэрбум ам.долларын өр батлах гээд байна. Энэ өрийг батлахдаа гишүүд ул суурьтай хандмаар байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар эрчим хүч, дэд бүтцийн зориулалттай зээлийг Засгийн газрын өрөнд тооцохгүй гэдэг болсон. Үүгээр далимдуулаад өнгөрсөн 30 жилийн хугацаанд тавьсантай тэнцэх их хэмжээний зээл авах асуудал ороод ирж байгаа юм биш байгаа. 2025 онд хэдэн тэрбум ам.долларын өр тавих вэ гэдгийг асууя.

Ер нь Л.Гантөмөр маань мах комбинатын улаан ямаа шиг л яваад байх шиг байна зайлуул. Би Эдийн засаг, хөгжлийн сайд гээд өр тавих асуудлыг манлайлаад. Маш их өр тавьсны дараа Л.Гантөмөр улаан ямаа болоод, АН-ынхан ингэсэн гэдэг асуудалд орох вий.

Гурван нам нийлсний цаад учир нь хязгааргүй өр тавихад л байх шиг байна" гэж асуув. 

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр "Жишээ нь, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барина, зээл авна гээд шийдчихсэн юм билээ шүү. Одоо үүнийг хийхгүй гээд яах юм. Хятадын Засгийн газраас авахгүй гэх юм уу.

Нэг тэрбум ам.доллароор газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд Энэтхэгийн Засгийн газартай тохирчихсон. Тэрийгээ одоо авахгүй гэх юм уу.

Тохироод, шийдвэр гарчихсан зээлүүдийг л өнөөдөр ярьж байгаа. Шинээр авах зээл бол гарна. Бид үндэсний хиймэл дагуултай болно. Ингэхийн тулд зээл авна. Үүнийг Их Хурлаар ярилцана.

Түүнээс биш 14 мега төслийг хэрэгжүүлэх гээд зээл авах гэж байна гэдэг цуурхал шүү. Шинэ зээлийг нууцаар авдаггүй юм. Зээлийг УИХ-аар баталдаг. Хэлэлцэх үед нь гишүүд та бүхэн зээл авахгүй гэдгээ хэлээрэй. Харин өмнө нь авахаар тохирсон зээлийг одоо бид хамтарсан учраас болилоо гэхгүй" гэдэг хариулт өглөө. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.187.126] 2024/10/3
Аймхай
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.233] 2024/10/3
Гантөмөр Ч.Хүрэлбаатарын хажууд нус л даа. Хамгийн чухал сайдын суудалд мануухай суусан байна
2 | 0 Хариулах
иргэн [66.181.160.116] 2024/10/3
О.Амгаланбаатар ХААИС боловсролтой, аймгийн ЗД хийж үзсэн. Төрийн том түшээ болчихоод нэгнээ бойны улаан ямаатай зүйрлүүлж суудаг ийм л ёс суртахуунтай, боловсролтой нөхөд төрд гарчихжээ. Шүүмжилэх, доромжлох хоёр ямар ялгаатай ч үл ойлгоно. Яана даа яана.
0 | 0 Хариулах
ªâãºí [49.0.139.148] 2024/10/3
Õèéìýë äàãóóë ìýäýõã¿é áàéãàà áîë Èçðàéëûí áàéëäààíä îðîëö, èõ ìºí㺠áèé þì...
0 | 0 Хариулах
ДОВДОН [103.161.242.98] 2024/10/3
Тэнэг юм бичээгүй байгаасай ха ха
0 | 0 Хариулах
Àðä [49.0.139.148] 2024/10/3
О.Амгаланбаатар ãýã÷ ÀÍ ý/ç-àà õºãæ¿¿ëíý ãýñýí äýý, íýãäñýí áàðèìò áè÷èã ãàãàñàí óó? Ìîíãîëûí ýðõ àøãèéã ìýäýõã¿é õ¿íèéã õàðäàà ñàéí ñàíàæ ÿâ. Õî¸ð ìàíãàñûí ºìíº î÷îîä ãºëºã áîëîõîî ìýäýõã¿é....
0 | 0 Хариулах
өөө [210.148.94.144] 2024/10/3
д үндэсний хиймэл дагуул гэж ёстой хэнд хэрэггүй үргүй зардал. Жинхэнэ нөгөө дүүжин тээвэр гэдэг шиг л хэн нэгэнд хаяж өгөх шал хэрэггүй зүйл. Энийг давраавал дараа жилээс Монгол хүнийг сансарт нисгэнэ гээд улсынхөө төсвийг бүгдийг нь тавиад туух магадлал байгаа шүү.
0 | 2 Хариулах
цц [103.168.34.125] 2024/10/3
Юун Хиймэл дагуул вэ??? Энэ нь Эдийн Засгийн болон бусад ямар ач холбогдолтой билээ...
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.240] 2024/10/3
an -yn iim pizdanuud ul;s orny l esreg yum yarina ,
0 | 0 Хариулах
Зочин [172.58.167.5] 2024/10/3
AN, HVN 2 MAN iin utsan hvvheldei bolson 2028 onii songuuliar ene 2 namruu hamag buruug ni chiheed l dahiad 120 suudal awna
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.12] 2024/10/3
Энэ нэг поп бүр нүдэн дээр галзуурлаа шүү, угаасаа ийм балай байсымуу
1 | 1 Хариулах
Зочин [122.201.23.83] 2024/10/3
Өөрөө л идэж уух байхдаа ..
1 | 1 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/10/3
ҮНЭН ҮНЭН. АН-ААС НААД ЗАВААН ЦООХОР ДЭЭЛТЭЭ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ АН ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ, НАР ҮЗЭХГҮЙ.
6 | 2 Хариулах