12:20 2024/10/03
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын зарим сайд нар УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанд ирсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга чуулганы хуралдаанд ирээгүй сайд, гишүүдэд сануулга өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Засгийн газрын гишүүд УИХ-д хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Жилийн ажлын төлөвлөгөө хэлэлцэж байхад салбарын сайд нар хагас дутуу, байхгүй байна.
Тиймээс салбарын сайд нарыг суулгаж байж хөгжлийн төлөвлөгөө, төсөв хэлэлцүүлмээр байна. УИХ-д хүндэтгэлгүй хандаж буй сайд нарыг нэр усаар нь цолло. Зарим нь орон нутагт улс төр хийгээд явж байгаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Н.Учрал сайд аа ирээгүй Засгийн газрын гишүүдээ дуудаарай. Өнөөдөр санал хураалттай гэдгийг ойлгож байгаа байх. Орон нутгийн сонгуулийн асуудлаар 20 гаруй гишүүн чөлөө хүссэн бичиг ирүүлсэн. Би албан ёсоор чөлөөнд гарын үсэг зураагүй.
Сүүлийн үед зөвшөөрөл хүссэн бичиг өгчхөөд зөвшөөрөл авчихсан гэж бодож яваад байна. Зөвшөөрөл өгөх эсэхийг УИХ-ын дарга чуулганы ирц, хэлэлцэх асуудлын цар хүрээтэй холбоотой шийдвэрлэдэг.
Гэтэл бичиг шидчихээд өөрсдөдөө чөлөө өгөөд явчихсан байна. Тэгэхээр УИХ, Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд хүрэлцэн ирж суухыг хүсэж байна. Жишээлбэл есдүгээр сарын 30-нд томилолтоор гадагшаа явж буй хүн бичгээ өгчхөөд явсан байна. Энэ ойлголтыг залруулах хэрэгтэй" гэв.
10:03 2024/10/03
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!