Шинэ үеийн ажилтан, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах зорилгоор Google, Microsoft, Intel, Amazon зэрэг дэлхийн томоохон групп компаниуд олимпиадаар дамжуулан оюутан залуусыг дэмжих, ажлын байранд урих жишиг олон улсад байдаг.
Тэгвэл энэхүү жишгийг Монголдоо бий болгоход хувь нэмэр оруулан Юнител групп 2022 оноос эхлэн улсын чанартай олимпиадуудыг ивээн тэтгэж эхэлжээ. Эдгээр олимпиадуудаас шалгарсан таван оюутан одоо тус компанид ажиллаж байгаа бөгөөд энэ жил мэдээллийн технологи, бизнесийн чиглэлийн нийт дөрвөн олимпиадыг ивээн тэтгэж, 22 оюутанд ажиллах урилга өгчээ.
Электроник, цахилгаан, систем автоматжуулалтын чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг чадварыг сорих зорилготой тус олимпиадад энэ жил зургаан сургуулийн 45 оюутан оролцсон байна.
МУИС-ийн Бизнесийн сургуулиас жил болгон зохион байгуулдаг тус олимпиад 9 дэх жилдээ амжилттай болж, 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилдгүүдээ тодруулжээ. Тус олимпиад нь стратеги менежментийн олон улсын цахим платформд суурилан зохиогддогоороо онцлогтой бөгөөд энэ жил МУИС, ШУТИС, ХААИС, СЭЗИС, ОУУБИС, Глобал Удирдагч Их Сургуулийн нийт 6 баг өрсөлдсөн байна.
Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын инженер, программчлалын мэдлэг чадварыг сорьдог тус олимпиадад энэ жил 10 сургуулийн 14 цаг оролцож 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дүнгээ танилцуулсан.
Монгол дахь технологийн ирээдүйн боловсон хүчнийг дэмжих, мэргэшсэн инженерүүдийн ур чадварыг сорих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү олимпиад 2024 оны 9 дүгээр сарын 28-нд зохиогдож дүнгээ танилцуулав.
Залуу оюутнуудыг дэмжин нөөц боломжоор хангах нь тэдний бүтээлч санаа, шийдлийг бодитоор хэрэгжүүлэх, бизнес сэтгэлгээг төлөвшүүлэх, ур чадвартай ажилтнуудыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. Юнител группийн хувьд дээрх олимпиадуудын эхний гурван байрт шалгарсан оюутнуудад ажилд орох урилга өгөхөөс гадна ажлын байр дээр гараад тэдний дэвшүүлсэн оновчтой шийдлүүдийг бодит болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!