Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод махны төвлөрсөн шинэ зах нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 10 сарын 3
Сурталчилгаа

Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага хангасан махны худалдааны төвлөрсөн газар дутагдалтай байдаг. Хуучны уламжлалт махны захууд эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй, он удаан жил бактери үржсэн, бохир хуримтлагдсан орчинд мах зарах нь энгийн үзэгдэл болоод удаж байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдсэн шинэ махны нэгдсэн зах “Go.to market”-д нээгдсэн байна.

зураг
 

МОНГОЛЧУУДЫН МАХНЫ ХЭРЭГЛЭЭ

Монгол хүн жилд дунджаар 69.4кг мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Харин өрхийн малын махны хэрэглээг авч үзвэл 1 өрх жилд дунджаар 168кг мах буюу 1 үхэр 2 хонь иддэг байна.

Үндэсний Статистикийн Хорооны "Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүд 2021" тайлангаар улсын хэмжээнд жилд нийтдээ 186 мянган тонн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ үүсдэг ч Монголчуудын махны бодит хэрэглээ нь 527 мянган тонн буюу 283%-ийн гүйцэтгэлтэй хэрэглэсэн байна.  Энэхүү үзүүлэлтийг хүн тус бүр дээр авч үзвэл хүний хоногийн махны хэрэгцээ 190гр байдаг бол Монгол хүний хэрэглээ 321гр мах буюу 167%-тай байна. 

“Go.to market” нь тухайн бүсийнхээ 158,000 өрхийн хэрэглээг бүрэн хангах махны нэгдсэн захыг нээсэн байна.

Судалгаагаар тухайн бүсийн өрхүүд сарын 1,846,310 төгрөгийн орлоготой. Өрхийн сарын хэрэглээний 10%-ийг мах эзэлдэг бөгөөд энэ нь мөнгөн дүнгээр 156,000 төгрөгийг маханд зарцуулдаг байна. Махны бизнес эрхлэгчдийн хувьд тухайн бүсэд нийт 27.8 тэрбум төгрөгийн махны зах зээл байна. “Go.to market”-ийн жилийн махны боломжит борлуулалт дунджаар 5,475 тонн мах байхаар тооцоологдсон.

зураг
 

“GO.TO MARKET”-Н ШИНЭ МАХНЫ ЗАХЫН ТӨЛӨВЛӨЛТ

“Go.to market” нь 1-р давхартаа хүнсний зах 4500мкв талбайд төлөвлөсөн бол үүнээс махны заал 600мкв-ийг эзэлж байна.  Махны төвлөрсөн зах нийт 67 цэгтэй. Хүнсний зах нь махны заалнаас гадна махны хөлдүү агуулах, мах сэврээх сэрүүн агуулахтай. Бизнес эрхлэгчид тухайн өдрийн үлдэгдэл махаа гүн хөлдөөх агуулахад байршуулах боломжтой.  Махны цэг бүрд махны хөргүүр, мах жижиглэх тавцан төлөвлөсөн бөгөөд хөргүүр 2.2м хэмжээтэй.

“Go.to market” нь махны гинжин хэлхээг шийдвэрлэж өглөө бүр зах дээр зүүн аймгийн нэг шланз буюу 15 тонн мах буухаар төлөвлөгдсөн. Үүнийг задлаад үзвэл 400-500 хонины гулууз, 50 гаруй үхэр бууна. Нэгдсэн байдлаар 10 гаруй тэрэгчин мах бэлтгэлийн заал руу махыг зөөнө. Махны гинжин хэлхээг шийдсэнээрээ хэрэглэгчийн гарт шат дамжлагагүй махыг хүргэх боломж нь бүрдэж байгаа юм.

зураг
 

МАХНЫ ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТЫГ ХАНГАСАН

Орчин үеийн хэрэглэгчид хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг их анхаардаг болсон. “Go.to market”-н махны төвлөрсөн худалдаа нь өглөө мах гадаа ирэхээс эхлээд буулгах, эвдэж жижиглэх, заал руу болон хөргөгч рүү зөөх, хадгалах, эвдэж жижиглэн хэрэглэгчдийн гарт хүрэх зэрэг бүх процессыг нарийн судалсан. Махны эрүүл ахуйн стандартыг хангахын тулд махны зах дээрээ эрүүл ахуйч болон махны итгэмжлэгдсэн лаборатори шийдсэн. Махны заалыг үнэр багатай байлгах зорилготой нэмэлт агааржуулалтын хоолой суурилуулсан, өдөр бүр зааланд тогтмол цэвэрлэгээ хийнэ, нян бактери үржихгүй материалыг дотор засалд ашигласан. Махны худалдагчид СБД-ийн нэгдсэн эмнэлэгт сар бүр эрүүл ахуйн шинжилгээнд ордог юм.

Монгол хүнд эрүүл мах.

Goto market

зураг
 

Төслийн байршил: СБД, 11-р хороо, 7-р хороолол, /Хангай хотхоны баруун талд/

Албан ёсны пэйж: www.facebook.com/gotomarket.mongolia

Борлуулалт, түрээсийн алба: 7704-4444, 9990 0678

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.