ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний хиймэл дагуулыг 36,000 км-ын өндөр хөөргөснөөр улсынхаа хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой болно"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хамтарсан Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан.

Үүний нэг нь болох Үндэсний хиймэл дагуулын төсөл гараанаасаа гарч байна гэдгийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга, сайд Н.Учрал мэдэгдлээ. 

Тэрбээр "Монгол, Францын Засгийн газар хоорондын хэлэлцээ өнгөрсөн хугацаанд үргэлжилж, шийдэлд хүрлээ. Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргийнхээ хүрээнд төслийн санхүүжилт 15 хувийг төсвийн тодотголд суулгасан. Улмаар өнөөдөр Үндэсний Аюулгүйн Зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн.

2011 оноос хойш Үндэсний хиймэл дагуулын талаар нэлээд судалгаа хийгдсэн. Олон орны хамтын ажиллагаанд үндэслэн хиймэл дагуул хөөргөх талаар саналаа боловсруулсан" гэв.

Монгол Улс өргөн уудам нутагтаа хүн ам сийрэг тархсан байдгийн хувьд харилцаа холбоог хөгжүүлэх нь чухал юм. Одоогоор хүн амьдрах боломжит газар нутгийн 23.8 хувь буюу 21 аймаг, 330 сум, зарим багт шилэн кабелийн интернэтийг оруулаад буй. Тэгвэл улсынхаа аль ч хэсгээс интернэтэд холбогдохуйц харилцаа холбооны дэд бүтэцтэй болохын тулд бааз станц байгуулж, шилэн кабелаар интернэттэй болгоно гэвэл 29 их наяд төгрөг хэрэгтэй болох тооцоолол бийг сайд Н.Учрал танилцуулсан юм. 

"Хүн ам бага, зах зээл багатай газарт хувийн хэвшлийнхэн харилцаа холбооны дэд бүтэц оруулах нь хамгийн ашиггүй. Иймээс тендер зарлаад ч оролцохоо больсон. Өнгөрсөн жил 150 баг дээр шилэн кабелын интернэт оруулъя гээд тендер зарлахад компаниуд оролцохгүй байв. Иймд харилцаа холбооны шинэ төрлийн дэд бүтэц эрэлхийлэх нь зайлшгүй тул Үндэсний хиймэл дагуулыг 36,000 километрын өндөрт хөөргөж чадвал бид цаашид улс орныхоо хаанаас ч интернэтэд холбогдох боломж бүрдэнэ. 

ДДиш, Монсат зэрэг компаниуд гаднын хиймэл дагуулд жилд 9.2 сая ам.долларын төлбөр төлдөг. Энэ тоо жил ирэх тусам өсөж байна. Хэрэв үндэсний хиймэл дагуултай болчихвол гаднын хиймэл дагуулд төлж байгаа төлбөрийг үндэснийхдээ өгнө гэсэн үг" гэж сайд Н.Учрал хэлсэн юм.

Өмнө нь хөөргөж байсан Мазаалай, ONDOSAT-ын OWL1, 2 зэрэг хиймэл дагуул нь зөвхөн тандан судалгааных байжээ. 

36,000 км-ын өндөрт хөөргөх үндэсний хиймэл дагуул нь ойролцоогоор 3,500 кг орчим жинтэй, 15-18 жил сансарт байрлуулах төлөвлөгдөж буй юм. Мөн газрын дөрвөн станц байгуулж, 16 зооноор Монгол Улсын нутаг дэвсгэрийг интернэтийн сүлжээгээр хангах юм байна.

ChinggesSat хэмээх манай улсын үндэсний хиймэл дагуулыг Италийн оролцоотой, Францын төрийн өмчийн  "Thales Alenia" компани нь бүтээх бөгөөд өмнө нь 30 гаруй хиймэл дагуул бүтээсэн туршлагатай юм байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Thales Alenia ТЭЗҮ-дээ газрын дөрвөн станц байгуулахаар тусгасан. Орбитод байдаг Наран станц төв удирдлага нь байх бөгөөд Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт байгуулснаар хиймэл дагуулаа өөрсдөө удирдах боломжтой болно. 

зураг
 

Хиймэл дагуул хөөргөснөөр 

  • Гамшиг ослоос шалтгаалж амиа алдаж хүмүүсийн тоог 30 хувь бууруулна
  • Агаарын бохирдлыг хэмжинэ
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх бүх талын мэдээллийг авна
  • Зудын гамшиг 10 хувь буурна
  • Ой хээрийн түймэр 10 хувь багасна
  • Алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10 хувь буурна
  • Боловсролын ялгаа 50 хувиар багасна гэж үзэж байна.

2027 онд хиймэл дагуулаа бүтээж дуусгаад тээвэрлэн сансрын уудам орон зайд гаргахаар төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас сансар дахь байршлыг гурван удаа баталгаажуулсан. Хамгийн сүүлд "Чингис" гэдэг байршлыг авсан" гэв.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.92.51] 2024/10/3
их үнэтэй гэж хэлээд нэг хайрцаг хөөргөнө, яг интернэтээ starlink -с авна, интернэт сансраас уу сансраас, хиймэл дагуул хөөргөсөн үү хөөргөсөн, ихэнх мөнгийг нь иднэ, нэг ийм нохой бодол тээж байгаа
1 | 0 Хариулах
Зочин [67.190.79.209] 2024/10/2
Геостацинари хиймэд дагуулын муу тал нь Их диаметртай антенн шаардлагатай. КЮ банд ашиглахаар цас бороотой үед Дохио алга болчино. Бороотой үед Зуслан дээр Зурагт гарахаа больчихдог биз дээ. Нам Орбитынх болохоор жижиг антеннтай боловч олон хиймэл дагуул хөөргөх шаарлагатай их мөнгө хэрэгтэй. Үүнийг Илон Маск л хийж чадаж байна. Тэгэхээр Гарц бол Шилэн Кабел. Шилэн кабел чинь хямдхан бараг Зэс кабелийн хямдхан шүү. Америк бол шилэн кабелиар хэрсэн улс штээ. Тэгэхээр ухаантай хүмүүсийн араас явсан дээр байх даа.
6 | 0 Хариулах
Зочин [174.212.167.18] 2024/10/2
Энэ хулгайчийг овоо юм уу гэсэн чинь Данхнаасаа дутахгүй шүгэлддэг, Топороосоо дутахгүй хулгайч юм шив дээ!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.99] 2024/10/2
Галзуу хүний өдрийн тэмдэглэл
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.220] 2024/10/2
ИРЭХ ЖИЛ ИЛОН МОСК САНСАРЫН ИНТЕРНЕТ АШИГЛАДАГ СМАРТ УТАС ГАРГАНА ГЭСЭНШД НААД МӨНГӨӨРӨӨ ОЧЕР НЬ ДУГААР ИХТЭЙ ЗОДООН НҮДЭЭНТЭЙ ХАВДРЫН ЭМНЭЛЭГ БАРЬСАН НЬ ЭРЭМБЭЭРЭЭ УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ САЙН БИШҮҮ ХЭДХЭН ХҮМҮҮС ЦААНА ЧИНЬ ЖИЛ БОЛГОН 7 ООС 10 МЯНГАН ХҮН ХАВДРААР ҮХЭЭД БАЙНА ГЭЭД БНШД ОЙЛГОЖ БНУУ ? ЗАМБРААГҮЙ ГАЗТАЙ УНДАА САВАЛГААТАЙ ХҮНС МӨН ДАН МАХ ИДДЭГ НОГОО ЕРӨӨСӨӨ ИДДЭГГҮЙ БИЕНДЭЭ АРЧААГҮЙ ХҮМҮҮСТ ТАНИН МЭДҮҮЛЭХ МЭТ АРГА ХЭМЖЭЭ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХИЙХГҮЙ БОЛ ҮХЭЭД ДУУСЛАА
3 | 0 Хариулах
Зочин [66.181.189.168] 2024/10/2
нам өндрийн хиймэл дагуул хөөргөж удахгүй гар утасаар сансрын интернэтийг дэлхий нийтээр холбох гэж байхад хэт өндрийнхийг хөөргөөд түүгээрээ интернэт холбоно гэх юм
2 | 0 Хариулах
Зочин [67.190.79.209] 2024/10/2
Эндээс Тархины БЯР нь харагдаад байгаа юм биш үү. Юу ч сураагүй байж Баахан диплом цуглуулсан хүн л иймэрхүү байдаг. Бас их юм мэддэг болж мэдэмхийрдэг юм. Дээр үед ч иймэрхүү баагийнуудыг дор нь ажлаас нь халдаг байлаа. Одоо дээшээ дэвшээд шаадаг болж кккк. Аргагүй л Тархи нь гоожсон Тэнэгүүдийн орон болжээ.
2 | 0 Хариулах
Starlink [66.181.189.168] 2024/10/2
Starlink бүгд нам өндөрт байдаг шүү, тэр цаана байгаа хиймэл дагуулаас хэн интернэт авах вээ дээ,наана нь хэдэн арван мянган хиймэл дагуул эргэлдэж байхад.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.168] 2024/10/2
хиймэл дагуул холбох чухал биш болсон шүү, тайваны хиймэл дагуул замын хөдөлгөөнөө харж мэдээлэл өгдөг шүү
0 | 0 Хариулах
Зочин [81.161.68.91] 2024/10/2
Хиймэл дагуултай болчихвол Старлинк ашиглахаа болино гэсэн үгүү?
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.140] 2024/10/2
Старлинк угаасаа өндөр хурдны интернэтэд зориулж хөөргөсөн хиймэл дагуулууд, старлинк технологи байж л байна
3 | 0 Хариулах
Зочин [67.190.79.209] 2024/10/2
Энэ технологий чинь халах гэж Старлинк гарч ирсэн. Одоо Старлинк гар утас гаргана гэж байна. Энэ тэнэг юмнууд дандаа Буруу замаар будаа тээх юм.
0 | 0 Хариулах
Зочин [51.158.253.119] 2024/10/2
Гадаадад урсгах зардалаа багасгана гээд 10-20 жил ашиглах зүйлд хэд дахин илүү, үр ашиггүй зардал гаргах нь утгагүй л дээ.
2 | 1 Хариулах
Зочин [139.5.218.140] 2024/10/2
Юун 20 жил, 10 жилээс илүү ашиглах боломжгүй технологи, худлаа гэвэл мэргэжлийн хүмүүсээс асуугаарай
1 | 0 Хариулах
Зочин [67.190.79.209] 2024/10/2
Үнэн2. Геостацинар хиймэд дагуул 10 жилийн настай.
0 | 0 Хариулах
Зочин [51.158.253.119] 2024/10/2
Дэлхийн орбитод 35786 км-ийн өндөрт тойрог замд 15 хиймэл дагуул л байгаа. Гэхдээ энэ бол ашиггүй, худал хөөсөрсөн тооцоололтой төсөл байна. 1 Хиймэл дагуултай болчихоор боловсролын ялгаа 50%-иар багасна гэж байхгүй. Монголд бол ямар ч хэрэггүй эд. Бүүр алслагдсан арлын жижиг улс орнууд л юу юм гэхээс. Харин энэ хэдэн %-ийн ашигтай талуудаа бодитоор сайжруулахад энэ мөнгөө зарцуулсан нь дээр.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.140] 2024/10/2
тийм шүү, олон жижиг арлуудаас тогтсон улсууд, эсвэл шилэн кабель татах боломжгүй газар зүйн байрлалтай улс орнууд нэг талын сүлжээ буюу телевизийн нэвтрүүлэг цацах зорилгоор ихэвчлэн хиймэл дагуул ашигладаг байсан. Хиймэл дагуулыг хоёр талын холбоонд ашиглахаар дамжууллын үед хугацааны хоцрогдол үүсээд нөгөө талын хүний яриа хоцрогдож сонсогдоод байдаг сул талтай байдаг. Орчин цагт Технологи хөгжөөд далайд хүртэл шилэн кабел татдаг болсон доо
2 | 0 Хариулах
Холбооны инженер [202.55.188.40] 2024/10/2
Хиймэл дагуулыг 8-10 жил л идэвхтэй ашиглаж болно. Хөөргөлтийн болон Ашиглалтын зардал өндөр, манай хөөргөх хиймэл дагуулыг бусад улс орнуудад түрээслэх боломжгүй, ОУын холбооны байгууллагаас хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлөө урьдчилаад авсан байх ёстой. Ku band ашиглах бол цас бороо болон тэнгэр бүрхэг үед ч ажиллахгүй болох магадлалтай ер нь бол зарлага өндөр өгөөж багатай технологи манай нөхцөлд
7 | 0 Хариулах
Зочин [66.181.180.140] 2024/10/2
Хиймэл дагуултай интернэттэй болчихвол багш хэрэггүй шүү????
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.79] 2024/10/2
Эхлээд ядаж метрогоо барьчих эсвэл эдийн засгаа өөд нь тат. Цалин бага, инфляци өндөр болохоор залуучууд чинь эх орноосоо дайжаад бна. Нүүрс моодноос гараад ханш нь унавал Монгол улс нэг өдөрт л дампуурна шүү.
5 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2024/10/2
Хамгийн өндөр орбитийн хиймэл дагуул гэсэн үг, сүүлийн үеийн харилцаа холбоонд өргөн ашиглагддаг.
0 | 0 Хариулах
Зочин [67.190.79.209] 2024/10/2
Худлаа шаагаад бай. Бараг модноос гарч байгаа. Хэрэглэгчдэд ТОМ антенн шаарлагатай ашиглалтын зардал өндөр.
0 | 0 Хариулах
Kca [122.201.31.241] 2024/10/2
Мангартаад байгаарай. 36000 км өндөрт ч гэх шиг.
1 | 1 Хариулах
зочин [66.181.182.39] 2024/10/2
"36,000 км-ын өндөрт хөөргөх үндэсний хиймэл дагуул" энэ тоо үнэн үү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.18] 2024/10/2
Одоо цаг нь болсон шүү. Технологиос хоцрохгүй гэвэл яалтачгүй хиймэл дагуул хэрэгтэй.
2 | 5 Хариулах
Зочин [202.131.233.190] 2024/10/2
Старлинк гээд ааль хэзээнээ нэвтэрцэн технологи шүүдээ, эд нарын технологийг ашиглаад, хөрөнгө оруулалтаа сургууль, цэцэрлэг барихад зарцуулсан нь дээр бишүү?
8 | 2 Хариулах
Зочин [66.181.183.18] 2024/10/2
Старлинкийн станц , бааз Монголд байхгүй, тийм учраас токиоруу route хийж холбогддог. Гадаадад урсгах зардлаа багасгаж өөрсдийн гэсэн хиймэл дагуултай болох хэрэгтэй.
2 | 7 Хариулах
Зочин [139.5.218.140] 2024/10/2
Одоо гарч байгаа зардал чинь дээр бичигдсэн аварга тоонуудын хажууд өчүүхэн тоо гарна ш дээ
1 | 0 Хариулах
haha [157.15.7.100] 2024/10/2
Тийм амар бсн бол илон маск хэдэн арван мянгаар нь хөөргөх үү, хүүхдийн юм ярихын
3 | 0 Хариулах
Зочин [67.190.79.209] 2024/10/2
Яааг үнэн. Илон Маск чинь танай Учралаас илүү ухаантай шүү. Мэдлэг боловсрол нимгэн мангар бацаан цээжнийхээ бангаар шааж байна. Монголд Нянгарууд хаданд гарчээ.
0 | 0 Хариулах