Энэ сарын 2-ноос 6-ныг дуустал Тажикистаны улсын Душанбе хотод жүдогийн залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно.
Уг тэмцээнд оролцохоор 67 орны 534 жүдоч (292 нь эрэгтэй, 242 эмэгтэй) өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Сонирхуулахад манай улсаас залуучуудын ДАШТ-ий анхны медалийг Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн нар 2008 онд авч байв. Д.Төмөрхүлэг тэр жил мөнгө, Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Парист болсон тэмцээнээс Д.Төмөрхүлэг дахин мөнгөн медаль хүртсэн түүхтэй.
Түүнээс хойш 2011 онд Ц.Наранжаргал мөнгө, 2013 онд Ө.Дүүрэнбаяр мөнгө, Б.Мөнгөнчимэг хүрэл, 2014 онд Ө.Дүүрэнбаяр алт, Ц.Цогтбаатар мөнгө, Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл, 2015 онд Ц.Цогтбаатар мөнгө, Б.Амартүвшин, Г.Наранцэцэг нар хүрэл, 2017 онд Л.Энхрийлэн мөнгө, Л.Өнөболд, А.Жагваралдорж нар хүрэл, 2019 онд Л.Сосорбарам алтан медаль хүртжээ.
Харамсалтай нь сүүлийн гурван жилд уг тэмцээнээс медаль хүртэж чадаагүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!