Уншиж байна ...

“Өмнөдийг зорих зам”-ын эхэнд “FIZZ” коктейлтой...

ikon.mn
3 цаг 11 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Өмнөдийг зорих зам” уран сайхны кино энэ сарын 20-нд Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. “Corporate Convention Center”-т улаан хивсний ёслолоор эхэлсэн нээлтийн ажиллагааны нэгэн чимэг нь “FIZZ” брэнд байв. “Өмнөдийг зорих зам” уран сайхны киног Монголын “Hulegu pictures”, “Tulgatan pictures”, БНСУ-ын “Kortop Media” хамтран бүтээсэн бөгөөд кино зураг авалтыг бүтэн нэг жилийн турш Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумын байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудад авчээ.

Кинонд Та бидний сайн мэдэх “Ким Ду Хан”, “Эхнэрийн урхи” зэрэг Солонгосын олон кинонд тоглож байсан Lee Jae Yong, Choi Jun Yong, Oh Soo Jung тэргүүтэй солонгос жүжигчдээс гадна Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяр, Д.Энхбаяр, Б.Замилан, О.Самданпүрэв, Е.Ишзандан нар тоглосон юм.

зураг
 

Киноны уран бүтээлчид болон нээлтийн ёслолд уригдан ирсэн хүндэт зочдыг гурван төрлийн “Мэдрэмжээ нээ” уриатай “FIZZ” коктейлоор дайлсан юм. “FIZZ” брэнд бол “Жем Интернэшнл” компанийн 25 жилийн ойдоо зориулан соёлтой хэрэглээг эрхэмлэгч хэн бүхэнд зориулан бүтээсэн шинэхэн коктейл. “Lemon-Mint”, “Mojito”, “Wildberry” гэсэн гурван төрөл нь тус бүрдээ өөрийн гэсэн өвөрмөц амт, үнэрийг шингээсэн шинэлэг бүтээгдэхүүнүүд юм. Тиймээс ч үргэлж ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог “Жем Интернэншл”-ын гурван төрлийг коктейлийг ирсэн зочид амтархан хүртэж, киноны нээлт ч ёслол төгөлдөр болсон.

Kино ёслолд оролцохоор Монголд ирсэн Солонгосын жүжигчдэд “Жем Интернэшнл” компанийнхан өөрсдийн үйлдвэрлэсэн Ultra Premium буюу ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН Chingis Gold Plated (alc.vol 50%)-г бэлэг болгон өгсөн юм. Шинэ тансаглал гэсэн ойлголтод зүй ёсоор тэнцэх энэхүү бүтээгдэхүүн болон өвөрмөц амт бүхий “FIZZ” брэндтэй “Өмнөдийг зорих зам” уран сайхны киноны Монгол дахь нээлт ёслол төгөлдөр болж өнгөрөв. Харин БНСУ-д энэ сарын 28-нд “Өмнөдийг зорих зам” албан ёсоор нээж, үзэгчдийн хүртээл болж эхлэх ажээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.