Уншиж байна ...

ЭМГЭНЭЛ: Чүлтэмсүрэнгийн Жаргалсайхан (1953 - 2024)

ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
ikon.mn

зураг
 

ЧҮЛТЭМСҮРЭН ОВОГТОЙ ЖАРГАЛСАЙХАН

(1953-2024)

Монгол улсын гавьяат багш, МБСХ-ны (Монголын бүжгийн спортын холбоо) үүсгэн байгуулагч хүндэт ерөнхийлөгч Чүлтэмсүрэнгийн Жаргалсайхан 2024. 09. 22-ны орой тэнгэртээ одлоо. Тэрбээр Монголын бүжгийн урлагийн ирээдүй хойч үеийг[U1]  бэлтгэх үйлсэд амьдралынхаа бүх цаг [U2] хугацааг зориулж, бүжгийн урлагаар дамжуулан Монголын хүүхэд багачуудыг төлөвшүүлэн хүмүүжүүлэх, гоо зүй ба соёл урлагийн мэдрэмжтэй болгох хийгээд багшлах, удирдах, багаар ажиллах амьдралын тоолшгүй олон мэдлэгт сургасан ачтан юм.

Ч. Жаргалсайхан 1953 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн.

1964-1972 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн жүжигчин

1997-2000 онд СУИС-ийг балетмейстер багш мэргэжлээр төгссөн.

1972-1977 онд УАДБЧ, Дархан хотын Залуучууд театрт бүжигчнээр ажиллаж байгаад

1977-2013 оны 9 сар хүртэл Монголын хүүхдийн ордны бүжгийн багшаар тасралтгүй 36 жил

2007 оноос Бүжгийн Авъяс Төвийн тэргүүнээр тус тус ажиллаж байв.

2001 оноос 2012 он хүртэл Монголын Бүжгийн Спортын Холбооны дэд ерөнхийлөгч

2011 онд Монголын Нийтийн Цэнгээнт Бүжгийн Холбоог үүсгэн байгуулсан.

2012 оноос одоог хүртэл Монголын Бүжгийн Спортын Холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Ч.Жаргалсайханы удирддаг "Авьяас" чуулга нь 1987 онд БНМАУ-ын Соёлын яам, Үйлдвэрчний эвлэлийн төв хороо, МУАХ-ноос “Авъяас” ардын чуулга цол хүртэж, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн төлөө фондын алтан медалиар шагнагдсан юм. 2007 оноос "Авьяас" чуулга нь "Бүжгийн Авьяас Төв" ТББ болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын Хүүхдийн Ордонд 36 жил  [U3] ажиллах хугацаандаа нийт 9000 орчим хүүхдэд монгол ардын болон бусад төрлийн бүжиг сургаж хичээллүүлсэн.

Ч.Жаргалсайхан нь Монголын бүжгийн спортын холбоог үүсгэн байгуулахыг [U4] санаачилж, тус холбооны хүндэт ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг ба 2002 онд анх удаа  Улаанбаатар хотын стандарт болон латин бүжгийн нээлттэй тэмцээнийг санаачлан зохион явуулж байв.

Хөдөө орон нутгийн багш нар, Улаанбаатар хотын цэцэрлэгийн багш нарт Спорт бүжгийн сургалтыг 2003 оноос эхлэн явуулж байжээ. Мөн зарим хөдөө орон нутгийн хүүхдүүдийн тайлан тоглолтуудыг найруулсны зэрэгцээ хүүхдийн урлагийн их наадмын нэгдсэн тоглолтуудыг зохион байгуулж байв.

Ч.Жаргалсайхан нь

  • МХЗЭ, МПБ-ын 60 жил,
  • Ардын хувьсгалын 70, 80 жил, боловсролын 70, 80 жилийн ойн медаль,
  • Монголын хүүхдийн төлөө фондын алт, мөнгөн медаль,
  • МХЗЭ-ийн Төв хорооны “Хөдөлмөрийн алдар” мөнгөн медаль,
  • ХЭТөвийн “Хүүхэд-хөгжил-хамгаалал” алтан медаль,
  • ХТҮГ-ын “Хүүхдийн төлөө” 1-р зэргийн медаль,
  • МҮЭ-ийн “Хүндэт тэмдэг”,
  • 1991 онд БНМАУ-ын Боловсролын яамны “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, МҮЭ-ийн "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэг,
  • Монголын үндэсний олимпын хорооны алтан медаль,
  • МЭХ-ны “Хүндэт эмэгтэй” өргөмжлөл,
  • НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, “Хүүхдийн төлөө буяны эзэн”,
  • 1987 онд МХЗЭ-ийн Төв хорооны "Хөдөлмөрийн алдар" мөнгөн медаль,
  • 1988 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль",
  • 1989 онд БНМАУ-ын Ардын боловсролын яамны "Багшийн Алдар" медаль,
  • 1995 онд Монгол Улсын Гавьяат багш цол тэмдэг,
  • МХО-ны оны хүндэт самбарын эзэн, “Хүүхдийн төлөө буяны эзэн”,
  • 1999 МЗХолбооны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" цол, медаль,
  • 2000 онд Монголын хүүхдийн эрхийн төвийн "Хүүхэд-хөгжил-хамгаалал" алтан медаль,
  • Хүүхдийн төлөө үндэсний төвийн "Хүүхдийн төлөө" 1-р зэргийн медаль,
  • 2001 онд БНМАУ-ын Боловсролын яамны "Эрдмийн цагаан лавай" хүндэт тэмдэг,
  • МУ-ын БСШУЯ-ны Боловсролын байгууллагын 80 жилийн ойн медаль,
  • Монгол ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль,
  • Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан,
  • 2003 МҮЭ-ийн холбооны "Хүндэт тэмдэг",
  • 2005 МҮЭ-үүдийн "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэг,
  • 2012 онд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны "Хүндэт тэмдэг"
  • 2012 онд Улаанбаатар хотын 370 жилийн ойн медаль, Монголын Ахмад Багш нарын холбооны “Багшийн гавьяа” одонгоор тус тус шагнагджээ.

Бидний хайрт ээж, халамжит эгч, элбэрэлт эмээ, хүндэт багш Ч. Жаргалсайхан ойр дотно ажиллаж байсан хамт олон, мянга мянган шавь нарынхаа сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ үлдээгээд буцлаа.

Түүнийг эцсийн замд нь үдэх ёслолын ажиллагаа 2024.09.30-ны өдөр Монголын Хүүхдийн ордны их танхимд 06:00 цагт болно.