Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Ахмадуудад цахим ур чадвар олгох хөтөлбөрийн нээлт болно

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 59 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Яармагийн Хангарди ордонд

10:00 цагт Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг нээнэ. 

Төрийн ордны их танхимд

10:00 цагт "БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ" батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдах ажилтны зөвлөгөөн болно. 

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд

10:00 цагт Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс  “Эрүүл Мэндийн Хөрөнгө оруулалт иргэн танд хүрч байна уу?” хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд

12:00 цагт  Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс  “Эрүүл Мэндийн Хөрөнгө оруулалт иргэн танд хүрч байна уу?” хэлэлцүүлгийг зохион байгуулна.  

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байр 4 давхарт хурлын танхимд

11:00 цагт Боловсролын сайд П.Наранбаяр, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нарт Шинжлэх ухааны байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос шаардлага хүргүүлж, тэмцлийн шатанд шилжиж буй талаар мэдэгдэл хүргүүлнэ.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Одонтой, цалинтай /50к/ ээжүүдийн мөнгийг нэмэхийг шаардаж Аавуудын төлөөллөөс хэвлэлийн бага хурал хийнэ.

"Туушин" зочид буудлын "Сүлд" танхим /4 давхар/

13:00 цагт "Тогтвортой хөгжлийн зорилт 4: Чанартай боловсролыг дэмжих" зорилгын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаарх бодлогын хэлэлцүүлэг болно. 

Блю Скай Эмералд танхимд

15:00 цагт Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо “Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ”, “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулах арга хэмжээ зохион байгуулна.

МҮХАҮТ-ын хурлын зааланд 

15:00 цагт Ахмадуудад цахим ур чадвар олгох хөтөлбөрийн нээлт болно. 

UG arena-д

18:00 цагт Боксын Дэлхийн цомын нээлт болно.