Уншиж байна ...

Нөхөн төлбөрөөр тэргүүлэгч Тэнгэр Даатгал үүсгэн байгуулагдсаны 23 жилийн ой

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 51 минутын өмнө
Сурталчилгаа
Бидэнтэй хамтран ажиллаж, үйлчлүүлж байсан эрхэм хүндэт харилцагчид, хамтрагч түншүүд болон үе үеийн бүх ажилчдадаа баярын мэнд хүргэе!

Тэнгэр Даатгал үүсгэн байгуулагдсаны 23 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ.

Энэ 23 жилийн хугацаанд Тэнгэр Даатгал нь нөхөн төлбөрөө 100 хувь олгож даатгалын салбарын хамгийн чухал үзүүлэлт болох НӨХӨН ТӨЛБӨР олголтоороо салбараа ТЭРГҮҮЛДЭГ боллоо. Бид 100 нөхөн төлбөрийн хүсэлтийн 98-д нь нөхөн төлбөр олгодог бөгөөд үлдсэн 2 хувь гэрээнд заагаагүй нөхцөл эсвэл луйвар байдаг.

Тэнгэр Даатгал нь сүүлийн 10 жил тасралтгүй олон улсын нэр хүндтэй аудитын компаниудаар санхүүгийн аудит хийлгэж буй цорын ганц даатгалын компани юм. Иймд санхүүгийн хувьд цэвэр, мэргэжлийн гэдэг утгаараа дэлхийд тэргүүлэгч Berkshire Hathaway Specialty Insurance компанийн Монгол дах цорын ганц хамтрагчаар сонгогдлоо.

Бид дараах үзүүлэлтүүдээрээ салбартаа тэргүүлж байна.

зураг
 

Харин хөрөнгө оруулалтын орлого, нийт мөнгөн хөрөнгө, даатгалын үйл ажиллагааны ашгаараа салбартаа Мандал даатгалын дараа хоёрдугаарт орж байна.

Манай хохирлын харьцаа салбарын дундаж үзүүлэлтээс бага буюу 44 хувьтай байгаа явдал нь эрсдэл таних, удирдах чадвар сайтай байгааг харуулж байна.

зураг
 

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн цогц платформ  www.edoctor.mn -ийг ажиллуулж өдөр бүр  8-10 мянган хүнд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй түгээж байна.

Биднийг старт-ап компаниас салбартаа тэргүүлэгч даатгалын компани болтол дэмжиж хамтран ажиллаж, үйлчлүүлж байсан эрхэм хүндэт харилцагчид, хамтрагч түншүүд, үе үеийн бүх ажилчдадаа дахин дахин талархаж 23 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Бид цаашид улс орныхоо санхүүгийн тулгуур багана болсон даатгалын салбараа улам хөгжүүлэхийн төлөө өдөр бүр мэргэжлийн өндөр түвшинд шамдан ажиллах болно.

зураг
 

ТЭНГЭР ДААТГАЛЫН ХАМТ ОЛОН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.