Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар “Азийн тэсвэртэй хотууд” төсөл хэрэгжүүлэх тав дахь хот болжээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд "Азийн тэсвэртэй хотууд" төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр Улаанбаатар хот “Азийн тэсвэртэй хотууд” төсөл хэрэгжих тав дахь хот болж байгаа аж.

Төсөл хэрэгжсэнээр төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хот төлөвлөлттэй холбоотой үйл явцыг дахин загварчлах замаар хот төлөвлөлтийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх замаар хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах, гамшгийн эрсдэлийн менежмент болон байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх замаар боловсрол, технологи, олон нийтийн оролцоог дээшлүүлэх юм байна.

“Азийн тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн төрийн захиргааны албан хаагчид, иргэд, олон улсын байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй хамтран тодорхойлжээ.

Энэхүү төсөл нь 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжих бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сан хамтран хэрэгжүүлнэ.