Уншиж байна ...

М.Батболд: "Амьдрахуй" бол хүнд сэтгэл заслын үйлчилгээ театраар дамжин өгч байгаа том эргэлт гэж дүгнэж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" романыг Орфей театрын хамт олон драмын жүжиг болгон толилуулах гэж байна. 

Драмын жүжгийнхээ онцлогийн талаар Орфей театрын найруулагч М.Батболд "Анх удаа би Дорнын философи, Дорнын утга зохиолыг театрт амилуулах гэж хичээж байгаа нь нэг онцлог. Хоёрдугаарт хүнд үйлчлэх үйлчилгээгээрээ энэ жүжиг хүний дотоод ертөнцдөө зовлон гэж мэдэрч байгаагаа зовлон биш гэж мэдрэх, зовлонтой мэдэрч байгаагаа сэтгэл засал болгон гаргаж тайлах буюу нэг талаараа нийгмийн сэтгэл засал. 

Энэ бол хүнд сэтгэл заслын үйлчилгээ театраар дамжин өгч байгаа том эргэлт гэж би хувьдаа дүгнэж байгаа" хэмээсэн юм.

Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн:

  • Найруулагч М.Батболд
  • Продюсер Т.Ариунчимэг
  • "Жя Жэн"-ийн дүрд жүжигчин Д.Ганцэцэг
  • "Фуй Гүй"-ийн дүрд жүжигчин Д.Баттөмөр
  • "Хүү - Ёу Чин"-ийн дүрд жүжигчин Г.Отгонбат
  • "Охин - Фэн Шя"-ийн дүрд жүжигчин Б.Должинсүрэн
  • "Фуй гүйгийн хадам аав''-д жүжигчин Ц. Төмөрбаатар
  • "Фуй гүйгийн ээж''-д жүжигчин Б.Нармандах
  • "Фуй гүйгийн аав"-д жүжигчин Г.Мягмарнаран
  • "Лүн эр"-ийн дүрд жүжигчин Ө.Мөнгөнтулга
  • "Ван Ши"-гийн дүрд жүжигчин Д.Мөнхтөмөр
  • "Тоглоомын даамал буюу Банкир"-ын дүрд жүжигчин М.Мөнхбат
  • "Хотын захирагч Чун Шэн"-ийн дүрд жүжигчин Ц.Төгсбилэгт
  • "Сумангийн дарга"-ын дүрд жүжигчин Б.Оюунбаатар
  • "Эмч"-ийн дүрд жүжигчин Б.Одгэрэл

"Амьдрахуй" жүжиг аравдугаар сарын 1-нээс эхлэн Соёлын Төв Өргөөнд өдөр бүр үзэгчдийн хүртээл болох юм. Уран бүтээлчид "Оршихуйн мөн чанар нь ХҮЛЦЭХҮЙ юм" хэмээн тодорхойлжээ

https://www.facebook.com/reel/1253905942432904