Уншиж байна ...

Снукер бильярдын ДАШТ-д оролцож буй манай тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Снукер бильярдын зургаан улаантай Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Монголд болж буй.

Эрэгтэйчүүдийн ангилалд манай гурван тамирчин хасагдах шатанд шалгарсан ч шөвгийн наймд үлдэж чадсангүй. Э.Тэмүүжин БНХАУ-ын Жоу Жинхаод дийлдсэн бол Б.Батсүх Энэтхэгийн Малкеет Синхд ялагджээ.

Мөн Т.Лхагвасүрэн шөвгийн 16-д Пакистаны Асжад Икбалтай учраа таарч, 3:5-аар хожигдлоо.

Эрчүүдийн төрөлд хагас шигшээд Энэтхэгийн М.Синх, Пакистаны А.Икбал, Германы Ричард Вайнолд, Энэтхэгийн Камал Чавла нар шалгарчээ.  

Эмэгтэйчүүдийн ангилалд Б.Нарантуяа Энэтхэгийн Анупама Рамачандраныг 3:2-оор ялсан ч шөвгийн наймд Энэтхэгийн Видья Пиллайд 0:4-өөр дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.