Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Офицеруудын ордны тойргоос "Цайз" захын уулзвар хүртэлх замыг маргааш хааж, шинэчилнэ

Б.Манлай
2024 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 16, 22 дугаар хороо, Дандарбаатарын гудамжны авто зам буюу Офицеруудын ордны тойргоос "Цайз" захын уулзвар хүртэлх замыг маргааш буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС