Уншиж байна ...

Хиймэл оюун ухаанд суурилсан NURA төвийн шинжилгээгээр хавдрын сэжигтэй болон бусад эмгэг өөрчлөлттэй 689 тохиолдол илэрчээ

ikon.mn
2024 оны 9 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Хиймэл оюун ухаанд суурилсан Монгол дахь цорын ганц “NURA” эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх багц шинжилгээний төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш одоогийн байдлаар 19,000 гаруй үйлчлүүлэгч эрт илрүүлгийн шинжилгээнд орсон байна.

Анхаарал татахуйц зарим үзүүлэлтээс дурдахад: Бага тунт тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээгээр хавдрын сэжигтэй болон бусад эмгэг өөрчлөлттэй 689 тохиолдол илэрсэн бөгөөд онош тодруулахаар дараагийн шатлалын нарийвчилсан шинжилгээнд илгээгээд байна. 

зураг
 
зураг
 

“NURA” төвд үйлчлүүлсэн нийт хүмүүсийн 41% нь эрэгтэйчүүд, 59% нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд 18-102 насны хүмүүс хамрагдсанаас нь дийлэнх хувийг 30-64 насныхан эзэлж байгаагаас харахад ид ажиллах насны залуучууд эрт илрүүлэгт хамрагдсан байна.

Эрт илрүүлэгт тогтмол хамрагдах нь орчин үеийн амьдралын зөв зуршлын нэг бөгөөд өвдөөгүй байх үедээ өвчин үүсгэх хүчин зүйл өөрт байгаа эсэхийг эрт мэдсэнээр  амьдралын буруу хэв маягаа өөрчлөх, улмаар үүний үр дүнд өвдөхгүй байх боломжтой болох юм.

зураг
 

Нийт үйлчлүүлэгчдийн 60.1% нь дотор өөхлөлтийн хувь өндөр илэрч тэдгээрийн 56 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь бодисын солилцооны хам шинжийн өөрчлөлт илэрч, улмаар нас нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчлөлд өртөх магадлал ихсэх суурь болж байна.

Мөн чихрийн шижин 2-р хэв шинжийн эрсдэл эрэгтэй хүйсэнд давамгай байх хандлагатай байна. Түүнчлэн нийт үйлчлүүлэгчдийн 5.6 хувьд Чихрийн шижин илэрсэн байна.  

зураг
 

NURA төв нь зүрхний титэм судасны шохойжилтын үнэлгээг бага тунтай тодосгогч бодисгүй компьютер томографиар хийж байна. Уг шинжилгээ нь зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагааг хангадаг титэм судасны 4 гол салаа тус бүрд шохойжилтын зэргийг үнэлдэг юм.

Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал буюу шигдээс үүсэх эрсдэлийг Agatstone оноо (Кальцийн оноо) ашиглан 5 зэргээр үнэлдэг. Зүрхний титэм судасны кальцийн оноо нь эрүүл хүнд 0 байх ёстой байдаг ба тус оноо нь 101 буюу түүнээс дээш гарсан тохиолдолд тухайн хүнд зүрхний титэм судасны нарийсал үүсэж зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлтэй гэж үздэг байна.

NURA төвийн шинжилгээнд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдээс зүрхний шигдээс болох эрсдэл дунд болон өндөр гарсан тохиолдол 432 байгаа ба үүнээс эрэгтэй 311, эмэгтэй 121 тохиолдол тус тус оношлогдож дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд хамрагдан зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байна.

зураг
 

LUNIT хиймэл оюун ухааны тооцоололд суурилсан хөхний рентген зураг буюу маммографийн шинжилгээнд нийт 10,422 үйлчлүүлэгч шинжилгээнд хамрагдсанаас 103 тохиолдолд хэвийн бус өөрчлөлт илэрчээ.

LUNIT хиймэл оюун ухаанд суурилсан FUJIFILM AMULET INNOVALITY маммографийн аппаратын онцлог нь ТОМОСИНТЕЗ юм. Хөхний эгц 2, хажуу 2 зүслэгээр зургийг тус тус авч нэмэлтээр маш түргэн хугацаанд нарийн зүслэг давхар хийдэг. Ингэснээр хөхний эдтэй давхцаж харагдах, андуурагдах магадлалтай жижиг өөрчлөлтүүдийг нарийн зүслэгээр нягтлан, нарийвчлалтайгаар 150-400 зураг боловсруулан гаргадаг.

NURA төвд ашиглаж буй аппарат нь хөхний хэмжээ болон эдийн нягтралыг автоматаар үнэлж, хэр хэмжээтэй рентген туяаг өгөхийг тооцоолон бодох чадвартай. Түүнчлэн LUNIT хиймэл оюун ухаан хөхний хавдрыг эрт үед нь илрүүлэх 96 хувийн магадлалтай гэдгээрээ онцлог юм.

зураг
 
зураг
 

Зонхилон тохиолдох хавдрын илрүүлэгт:

Лабораторийн шинжилгээгээр:

  • Өндгөвчний хавдрын маркер өндөр 194,
  • Нойр булчирхайн хавдрын  маркер өндөр 224,
  • Түрүү булчирхайн хавдрын маркер өндөр 184 тохиолдол тус тус илэрсэн.
зураг
 

Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээгээр 828 өөрчлөлттэй тохиолдол оношлогдсон ба энэ нь нийт үйлчлүүлэгчдийн 4.41хувийг эзэлж байна.

зураг
 
зураг
 

NURA төвийн 32 үзүүлэлттэй багц шинжилгээний хариу A, B, C, D гэсэн 4 үнэлгээгээр гардаг.

2024 онд NURA төв үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, илүү олон хүнд хүрч үйлчлэхийн тулд жилдээ 40,000 хүнийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах хүчин чадалтай “NURA ЗАЙСАН” салбараа нээж үйлчлүүлэгчдээ хүлээн аваад байна.

зураг
 

Ингэснээр NURA төв нь Монгол улсад эрт илрүүлгийн чанар хүртээмжийг сайжруулах зорилготойгоор өдөрт 180 хүнд, жилдээ 60,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай болж байгаа юм. 

FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан NURA эрт илрүүлэг, багц шинжилгээний төв нь зонхилон тохиолдох хавдрын эрсдэл, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр эрт үед нь илрүүлдэг. NURA төвд 2-3 цагийг өөртөө зориулан, дэлхийд тэргүүлэгч эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар оношлуулаарай.

зураг
 

Цаг захиалах бол 7588-7588 утас болон Nura.mn вэбсайтаар бүртгэлээ үүсгээрэй.

Салбар 1: ХУД, 18-р хороо, Гэрлүг Виста хотхоны үйлчилгээний төвийн 2 давхарт, NURA Гэрлүг салбар
Салбар 2: ХУД, 22-р хороо, Ар Зайсангийн гудамж, NURA Зайсан салбар

Утас: 7588-7588
Сошиал  хаяг: NURA Mongolia
Веб сайт: www.nura.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.