Агаарын чанар, эрүүл ахуйн хяналтын талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ дараах зөвлөгөөг хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ "Гадаад болон дотоод орчны агаарын чанарын асуудлаас болж жилд 7.1 сая хүн нас бардаг. Үүнээс 2.6 сая нь дотоод орчны агаарын чанараас хамааралтайгаар нас бардаг хэмээх тоон мэдээлэл бий.
Дэлхийн нийт хүн амын 91 хувь нь агаарын чанарын удирдамжид заасан түвшнээс бохир агаартай орчинд амьдарч байна. Тэр тусмаа Ази тивийн хүн ам агаарын бохирдол ихтэй бүс нутагт амьдарч байгаа юм.
Манай улс Номхон далайн бүс нутаг дотроо агаарын бохирдол ихтэй 10 хотын нэгд тооцогддог.
Тиймээс агаарын бохирдол нь Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буй.
Агаарын бохирдол нь хөдөлмөрийн чадвар алдах, цагаасаа эрт нас барах зэрэг эрсдэлийг үүсгэж байна. Тухайлбал
Тархины цус харвалтад агаарын бохирдол 20 хувь нөлөөлж байна.
Хүүхдүүд насанд хүрсэн хүнээс хоёр дахин их амьсгалдаг. Иймээс агаарын бохирдолд хамгийн их өртөж байна" хэмээв.
Монгол Улсын хэмжээнд хийгдсэн 40 гаруй судалгаагаар ямар үр дүн гарсныг товч зураглалаар харуулав.
Автомашины хөдөлгүүрийн шаталтаас азотын давхар исэл маш их ялгардаг. Манай улсад замын хөдөлгөөний даац хэтэрсэн энэ нөхцөлд астма нэмэгдэх эрсдэл байгааг Эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!