Уншиж байна ...

Офицеруудын ордноос 158 дугаар сургууль хүртэл нийтийн тээврийн автобусны шинэ чиглэлтэй болжээ

Б.Манлай
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Офицеруудын ордноос 158 дугаар сургууль хүртэл шинэ чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явахаар болсон байна.

Тодруулбал Д:10 “Офицеруудын ордон - Баганат өргөө хороолол - Шархад - 158-р сургууль” чиглэлийг шинээр нээжээ.

Тус чиглэлд дунд багтаамжийн автобусаар үйлчлэх юм байна.