Цистон эмийг жирэмсэн үеийн бөөр, шээсний замын үрэвсэлд хэрэглэхэд аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй нь судалгаагаар батлагджээ
Жирэмслэлттэй холбоотойгоор бөөрөнд олон янзын өөрчлөлт гардаг байна.
Жирэмслэлт нь нэг талаас бөөрний архаг өвчнийг сэдрээх, нөгөө талаас жирэмсний цочмог бөөрний үрэвслийг үүсгэдэг. Цаашдаа :
- Артерын даралт ихсэж жирэмсний хожуу үед хордлого үүсэж дутуу төрөх, зулбах, эхийн амь насанд аюул учрах , жирэмслэлтийг таслан зогсоох хүртэл аюул учирч болно.
Жирэмсэн үед нянгийн халдвараар үүсгэгдсэн бөөрний аяганцар, тэвшинцэрийн үрэвсэл болох пиелонефрит илүү тохиолддог. Мөн цистит өвчин дахих магадлал 30-45% ихэсдэг. Хэрэв жирэмсэн эх өмнө нь цистит болон бөөрний өвчнөөр өвдөж байсан бол бөөрний өвчлөлөөр өвдөх магадлал 20-30% ихэсдэгийг судалгаагаар баталсан байдаг. Ялангуяа жирэмсэн үед баруун бөөр илүүтэй өвчилдөг. Учир нь умай томрохын хэрээр баруун тийшээгээ хэлбийж, баруун бөөрийг дарж, баруун бөөрний шээлүүр өргөсөн, давсагнаас бөөр лүү нян орох боломжийг нэмэгдүүлдэг.
Жирэмсэн үед бөөр өвдсөн үед дараах зовууриуд илэрнэ.
- Даралт ихэссэнээс толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, нүд эрээлжлэх
- Ууц нуруугаар чилж өвдөх
- Шээс ойр ойрхон хүрэх, шээсний өнгө үнэр өөрчлөгдөх
- Бага зэрэг халуурах, бие зарайх
Жирэмсэн үеийн бөөрний эмгэгийг үүсгэгч нянгийн 80%-ийг Е.коли нян эзэлдэг. Е.коли нян нь олон төрлийн хорыг ялгаруулж, шээсний сүв, давсагны салстын эсийг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг. Энэхүү үүсгэгчийн эсрэг антибиотик эмчилгээ авдаг боловч жирэмсэн үед урагт үзүүлэх хоруу чанараас үүдэн антибиотикийн хэрэглээ хязгаарлагдмал болдог зайлшгүй эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
Харамсалтай нь антибиотик эмчилгээ авсан ч хангалттай байдаггүй. Учир нь ураг томрохын хэрээр бөөр өвдөх шалтгаан болдог тул жирэмсний бүхий л хугацаанд бөөрний үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй болдог. Энэ үед амнаас ам дамжсан, сайн гэсэн рекламд итгэн хүүхдээ хохироолгүй судалгаа шинжилгээгээр батлагдсан эм уухыг зөвлөмөөр байна.
Цистон эмийг жирэмсний 13 долоо хоногоос дээш уухад аюулгүйн судалгаагаар батлагдсан бөгөөд Олон улсын сэтгүүл дээр тавигджээ.
Эх сурвалж: researchpapers.himalayawellness.in/cystone.htm
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
