Уншиж байна ...

"Чингэлтэй дүүргийн 13 га талбайн орон сууцны барилгыг 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор хүлээлгэж өгөх хугацаатай"

Д.Янжиндулам, ikon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 13 га талбайд орон сууц барих тендерт "Бодь пропертиз" ХХК, "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК, "Чайна констракшн континэнт энд өүшн монголиа" ХХК үнийн саналаа ирүүлээд буй.

Одоо цаашид ямар үйл явц өрнөх талаар Нийслэлийн Орон Сууцны Корпорацын/НОСК/ мэргэжилтэн Б.Батзориг "Тендер нээгдсэнээс хойш ажлын 30 хоногийн дотор гэрээ байгуулагдаж дууссан байх ёстой. Гэрээ байгуулсны дараа барилга угсралтын ажил эхэлнэ. 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц барих хоёр багцын нэг нь 124 тэрбум бол нөгөө нь 115 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Нийт 18 блок орон сууцны барилга баригдана. Эдгээрийн 10 блок нь есөн давхар, найм нь таван давхар орон сууц байна.

Гаднын инженерийн шугам сүлжээ болон ногоон байгууламжийн зураг төсөл бэлэн болохоор тусдаа тендер зарлагдах юм.

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн орон сууцны барилгыг 2025 оны 12 дугаар сарын 1-ний дотор хүлээлгэж өгөх хугацаатай" гэв.

Энд баригдах хорооллуудын цэвэр усны шугамыг анх удаа зэс хоолойгоор угсрахаар төлөвлөжээ.