Уншиж байна ...

Хурд хүчээр үлгэрлэж шинэ үеийг түүчээлэх RANGE ROVER SPORT SV загвар

СУРТАЛЧИЛГАА
3 цаг 10 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг
  • Үлгэр жишээч гүйцэтгэл: Range Rover Sport SV шинэ загвар нь автомашины гүйцэтгэл бүрийг сайжруулсан технологийн олон шинэчлэлийг зөвхөн спорт загварын автомашинаас мэдэрч болох тав тухтай хослуулснаараа онцлогтой.
  • Бат бөх тэнцвэр: Гидравлик холбоостой 6D диманик агаарын түдгэлзүүлэлт нь  өндөр хурдлах, тоормослох, эргэх үеүдэд их биеийн тэнцвэрийг найдвартай хадгалдаг нь автомашины ертөнц дэх анхдагч, онцлох дэвшлийн нэг юм.
  • Гойд гүйцэтгэгч: Түүний 635 PS-ийн зөөлөн, хайбрид хос V8 нь хөдөлгүүр нь 3.6 секундэд 0-100 миль хурдалж, хамгийн дээд хязгаартаа 180 миль хүрнэ.
  • Хөнгөн, шалмаг: Анхдагч гэдгээ дахин нотлохын учир нь 23 инчийн нүүрстөрөгчийн дугуй нь автомашины нийт жингээс 76 кг хэмнэж, массыг багасгаснаар жолоодлого, хурдыг улам сайжруулсан.
  • Үл ганхах\зогсох хүч: Хөнгөн, хүчтэй Brembo нүүрстөрөгчийн керамик тоормос нь хурд хүчний гүйцэтгэлийг хангах онцгой найман поршений диаметр хэмжигчтэй.
  • Баталгаат хийц: Агаар нэвтрэлтийг сайжруулсан гаднах их бие нь хөндлөн, урд, хойд хэсгээс бүрдэх бөгөөд нүүрстөрөгчийн фибер капот, дөрөвлөсөн хоолойт яндан салаалагчтай.
  • Тайвшрал, тохь тух: Body, Soul Seat нь нэн орчин үеийн автомашины мэдрэгчийг танилцуулж буй. Мэдрэгчтэй аудио технологи нь аялгуу, дуугаар дамжуулан жолооч, зорчигчийн эрүүл мэндийг дэмжихэд тустай.
  • Онцгой эрх: SV EDITION ONE-ийг эхний жилд зөвхөн онцгой эрхтэй захиалагчдын хүсэлтээр үйлдвэрлэх юм. 
  • 2024 оны шинэчлэл: Энэхүү шинэ загвар нь 550PS- ийн хүчээр залгагддаг хайбрид хөдөлгүүр болон шинэчлэгдсэн Pivi Pro мэдээллийн системийг нэмэлтээр багтаасан нь спорт загварын гүйцэтгэлийг улам бүр төгөлдөржүүлсэн.

Шинэ Range Rover Sport SV нь өндөр гүйцэтгэл, загвар хийц, жижгэрүүлсэн хэлбэр зэрэг шинээр сайжруулсан олон онцлогоороо ижил төстэй загваруудтай харьцуулахын аргагүй ажээ. Үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд таатай зохицох мэдрэгчтэй аудио систем, агаарын хийн түдгэлзүүлэлт зэрэг нь автомашины гүйцэтгэлийг улам боловсронгуй болгож сайжруулсан нэмэлт технологиуд юм.

Range Rover нь орчин үеийн тансаг зэрэглэлийн автомашинуудын жагсаалтыг тэргүүлэх бөгөөд энэ удаа ч мөн спорт жолоодлогын хандлагыг шинэ шатанд ахиулахад бэлэн болжээ. Учир нь зөвхөн энэхүү шинэ загвар нь 635 PS, 750 Нм2 -ийн хүчтэй 4.4 литрийн хос турбо, зөөлөн, хайбрид V8 хөдөлгүүртэй бөгөөд өмнөх загваруудаас 60 PS ба 50 Нм-ээр илүү 5.0 литрийн багтаамжтай.

Онцгойлон 0-60 минутад хурдлах чадвартай ба ердөө 3.6 секундэд 0-100 миль хурдалж, хамгийн дээд хязгаартаа 180 миль хүрнэ. Түүнчлэн CO2 ялгаруулалт нь өмнөх загварын 575 PS V8-ээс 15 хувиар бага байна.

Шинэ загварын дэвшилтэт онцлогуудаас нэрлэвэл нийт жинг 76кг хүртэл хэмнэх функцүүдийн хослол, дэлхийн хамгийн анхны 23 инчийн нүүрстөрөгчийн файбер дугуй, керамик тоормос (зөвхөн Range Roverт бий) болон стандартад нийцсэн аэродинамик сайжруулалт, нүүрстөрөгчинй файбер капот зэрэг юм.

Range Rover брэнд чамин тансаг зэрэглэлийн философитой гэх учир нь шинэ загварыг дэлхий даяар зөвхөн онцгой эрхтэй үйлчлүүлэгчдэд нөөцөлж буй бөгөөд SV EDITION ONE загварыг захиалгаар худалдаалах аж. Бэлэн болсон хөлгүүд хэдийнээ эздэдээ хуваарилагдсан ба урд хамар, төв консол, гишгүүр, гэрлүүдийг онцгойлон сайжруулжээ.

Хувьсах чанар\динамик

Шинэ загварын 6D Dynamic түдгэлзүүлэлтийн систем нь ангилалдаа хамгийн боловсронгуй бөгөөд дэлхийд анхдагч гидравлик холбоост дампер, өндрийг тохируулах пүрш болон давтамж хяналттай. Хувьсах чадвартай, хагас идэвхтэй систем нь ердийн үед өнхрөхөөс хамгаалах түгжээний оронд эргэлт, өнхрөлтийг эрс багасгаж, огцом эргэх, өнхрөх үед их биеийн байрлал, тэнцвэрийг хадгалж, массыг бууруулж, барьцыг нэмснээр илүү тав тухтай болгожээ.

Шинэ загварын 6D  түдгэлзүүлэлтийн явах эд анги, системүүдийн бүрдэл ямар ч саадгүй хоршин ажиллах ба сонгосон жолоодлогын горимоос хамааран Range Rover Sport-ын бусад загваруудаас 10 мм-ээс 25 мм-ийн хооронд байна.

Энэхүү өвөрмөц загварын онцгой тохиргоонуудаас дурдвал ухаалаг дугуйн хөтөчтэй, тоормос, тэнцвэрийн хяналтын систем болох эргэлтийн вектортой, зөвхөн хойд дугуйгаар хөтөлдөг тээврийн хэрэгсэлд байдаг хойд дифференциал нь түгжээ идэвхэжсэн үед анхаарал төвлөрүүлнэ. Мөн яг л спорт автомашины адил SV горимоос жолоодлогыг сонгох боломжтой.

Range Rover нь анх удаа 305 секцтэй хойд дугуй суурилуулсан бөгөөд энэ нь 285 секцтэй урд дугуйнаас 20 мм өргөн юм. Стандарт тохируулгатай Michelin Pilot Sport-ийн бүх улирлын 4 дугуйтай уг шийдэл нь бариул, тэнцвэртэй байдал, зүтгүүрийг сайжруулж, хойш чиглэсэн динамик тохиргоог идэвхжүүлдэг. Мөн арагш өнхрөх хөшүүн чанар нь жолоодох үед нэн даруй хариу үзүүлэх онцлогтой.

https://www.facebook.com/watch/?v=1883669192115850

Ямар ч тоормосны технологитой харьцуулшгүй өвөрмөц найман поршений Brembo Octyma урд диаметр хэмжигч нь Range Rover-ийн бусад загваруудад суурилуулснаас хамгийн том нь. Үүнийг зөвхөн шинэ загварт зориулан бүтээсэн бөгөөд багассан массын хэлбэрийг нөхөх зорилготой хийжээ.

Диаметр хэмжигч нь тоормосны найдвартай чанарыг сайжруулахын тулд хөндлөн хэлбэрийн поршенийг багтаах бөгөөд шар, улаан, нүүрстөрөгчийн хүрэл, хар зэргээр хүссэн өнгөөр тохируулж болно. 

Автомашины жинг багасгахын тулд 23 инчийн карбон файбер дугуйг сонгох боломжтой. Эдгээр таван талт дугуйнууд нь ердийн 23 инчийн дугуйтай харьцуулахад булан бүрээс 9 кг буюу нийт 35,6 кг хэмнэж гүйцэтгэл, жолоодлогын чанарыг ахиулан сайжруулжээ. Хөнгөн мэт боловч Range Rover-ийн бусад хайлшин дугуйнуудын адил хатуу бат бөх чанартайн дээр стандартын дагуу бүтээгдэж, олон туршилтаар баталгаажсан.

Шинэ загварт динамик техник хангамжийг сайжруулсан нь жолооч хүрдний SV Mode товчийг дарснаар автомашины спортоор хичээллэх хандлага, сэдлийг өгөх юм. Уг SV Mode нь одоогийн динамик горимоос нэг алхам давуу бөгөөд жолоодлого, найман шатлалт автомат хурдны хайрцаг, тохируулагчийн хариу үйлдэл, яндангийн тэмдэглэгээ болон 6D Dynamic түдгэлзүүлэх системийг оновчтой болгосноороо онцлог. Хурд хүчийг туршиж, мэдрэхийг бодит болгохын тулд жолооны өндрийг 15 мм-ээр бууруулсан байна.

Баталгаат хийц

Уг өвөрмөц, шинэ загвар нь гаднаасаа сүрлэг харагдах бөгөөд агаар нэвтрэх урсгалыг сайжруулсан урд хэсэг, шинэчлэгдсэн доод хэсэг, нүүрстөрөгчийн шилэн ховилтой дөрөвлөсөн хоолойт яндантай. Мөн капот\хамрын өнгөлгөө хэсэгт карбон файбер, бампер ир, сараалжны хүрээ, хажуугийн агаарын оролтыг ил өнгөлгөөгөөр нэмэх боломжтой болсон. 

Бүхээг мэт дотор хэсгийн атласан карбон фибрээр бүрсэн толгойн түшлэгтэй суудал нь сийлмэл бэхлэлттэй, нуруун дээрээ гэрэлтсэн логотой, хөнгөн, үл үзэгдэх, 3D сүлжмэл нэхмэл материал бүхий шинэ Ultrafabric PU интерьертэй.  Түүнчлэн дэлхийд анхдагч гэгдэх тунгалаг ирмэгтэй араа солих товчлуур нь жолооны хүрдэд хуруугаа хүрэх төдийд барьцтай атгагдаж, сэрүү татуулсан мэдрэмж төрүүлнэ.

Мэдрэгчид автах нь

Шинэ загварын Body and Soul Seat (BASS) нь урд суудалд сууж буй хүмүүст дуу чимээг таашаах, эрүүл мэндэд тустай мэдрэгчийн систем бөгөөд дэлхийн шилдэг дуу бичлэгийн уран бүтээлчид, хөгжмийн зохиолчдын ашигладаг технологийн салбарт тэргүүлэгч SUBPAC™-ийн мэдрэгчтэй аудио системийг нэмсэн нь нэн онцлог.

SV загвар RANGE ROVER -ийн спорт цувралыг тэргүүлсэн нь

Шинэ Range Rover Sport SV-ийг танилцуулахаас гадна, шинэчлэгдсэн залгууртай цахилгаан хайбрид хөдөлгүүртэй P510-ийг орлох шинэ P550e нь хурдны хувьд илүү, цахилгаан хөдөлгүүрээр цагт 121 км хурдлах нь тайван аялалд тохиромжтой. Түүнчлэн CO 2 ялгаруулалт 15г/км.

Уг цахилгаан хайбрид загвар нь Range Rover Sport-ын хүчирхэг хөдөлгүүрт хөлгүүдийн нэг бөгөөд шинэ хурдны хайрцгийн төхөөрөмжтэй, 3.0 литрийн 6 цилиндрт бензин хөдөлгүүртэй хосолсон үед 550PS, 800 Нм эргэх момент үүсгэдэг. Энэхүү сайжруулсан цахилгаан мотор болон дамжуулагч нь хайбрид загварыг урьд өмнөхөөс нь ч илүү мэдрэг болгож, цэвэр цахилгаанаар 100 км/цаг хурдлах хугацааг 5.0 секундээр багасгасан. Ийнхүү хоёр эрчим хүчний эх үүсвэрийг ашигласнаар өмнө нь 5,4 секунд (5,2 секунд 0-60 миль) хурдалж байсан бол 0-100 км/ц хурдыг 4,9 секундэд (4,7 секундэд 0-60 миль) хурдлах юм.

Харин P530 V8 хөдөлгүүр нь Mild Hybrid Electric Vehicle (MHEV) технологийг анх удаа ашигласан. Уг систем нь хурдаа сааруулж, тоормослох үед хуримтлагдсан эрчим хүчийг цуглуулж гүйцэтгэлийг нэмэх ба хуримтлагдсан энергийг хурдатгалын дор дахин байршуулснаар бусад хариу үйлдэл идэвхэжнэ. Эдгээр онцлог шинжүүд нь эхлэх, зогсох, функцийг жигд ажиллуулах зэргээр системийн бусад давуу талуудтай хослон CO 2 ялгаруулалтыг сайжруулдаг.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.