Уншиж байна ...

Дамбын постоос Долоон буудлын уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас хаана

Д.Янжиндулам, ikon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-нд 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчлэхээр болжээ. 

Замын хөгжлийн газраас мэдээлснээр Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замын хэсэгчилж хааж, шинэчилнэ. Ингэхдээ баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хааж, 26-ны 06:00 цагт нээнэ. Харин зүүн хэсгийн авто замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.

зураг
 

Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх хойд хэсгийн замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх бол урд хэсгийн замыг есдүгээр сарын 27-ны 23:00 цагаас 29-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

зураг
 

Өнөөдрийн байдлаар хоёр байршилд зам засварын ажил үргэлжилж байна. 

зураг
 

Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилж байна. Тус замыг есдүгээр сарын 26-нд нээнэ.

Өгөөмөр захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хойд хэсгийн хөдөлгөөнийг 06:00 цагт нээжээ.

зураг