Уншиж байна ...

120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замын хойд хэсгийг өнөөдөр орой хаана

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замын хойд хэсгийн замыг өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны 23:00 цагаас 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болжээ.

Харин урд хэсгийн замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх юм байна.

Их тэнгэрийн уулзвараас “И-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил өчигдөр эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 26-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.