Уншиж байна ...

Намрын мод тарих өдрүүд аравдугаар сарын 5-наас эхэлнэ

Б.Манлай
2 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны намрын улирлын мод тарих арга хэмжээг аравдугаар сарын 5-26-ны өдрийг дуустал зохион байгуулахаар болсныг НБОГ-аас мэдээллээ.

Эдгээр өдөрт төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулж болох бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 20%-д хувьд ногоон байгууламж бий болгохыг уриаллаа.

Ойн газраас мэдээлснээр манай улс 2021 оноос хойш нийт 41.5 сая ширхэг мод тарьжээ. Үүнээс Сэлэнгэ аймаг хамгийн их буюу 4.7 сая мод тарьж, ургуулсан байна.