Уншиж байна ...

Шатрын олимпиадад эмэгтэйчүүд 16-д, эрчүүд 62 дугаар байр эзэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 26 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Унгарын Будапешт хотод шатрын олимпиад хоёр долоо хоногийн турш үргэлжиллээ. 

Энэ удаагийн шатрын олимпиадын нээлттэй ангилалд 195 орны 197 багийн 975 тамирчин, эмэгтэйчүүдийн ангилалд 181 орны 183 баг 909 тамирчин ухаанаа уралдуулсан юм. 

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Дасгалжуулагч: Д.Янжиндулам
  • IM Г.Амартүвшин
  • FM С.Чингүүн
  • FM Э.Баасансүрэн
  • IM Э.Амилал
  • FM Х.Итгэлт

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Дасгалжуулагч: Д.Төрмөнх
  • WGM Т.Мөнхзул
  • IM Б.Мөнгөнтуул
  • WGM Д.Номин-Эрдэнэ
  • WFM Э.Хүслэн
  • WCM Б.Мөнгөнзул

Нийт 11 өрөг швейцар системээр тоглосны эцэст шийдвэрлэх өрөгт Монголын эмэгтэй мастерууд Шведийг 3:0-ээр ялснаар 16 дугаар байр эзэллээ.

Т.Мөнхзул эсрэг багийн тоглогчтой эвийн гэрээ байгуулсан бол Д.Номин-Эрдэнэ, Э.Хүслэн, Б.Мөнгөнзул нар өрсөлдөгчөө ялснаар 15 оноотойгоор 16 дугаарт жагссан юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн баг 19 оноотойгоор тэргүүлэв. Мөнгөн медалийг Казахстан, хүрлийг АНУ-ын бүсгүйчүүд хүртлээ. 

зураг
 

Нээлттэй ангилалд эрэгтэй шатарчид сүүлийн өрөгт Доминиканыг 4:0-ээр буулган авснаар 12 оноотойгоор 62 дугаарт жагссан юм. 

Энэ ангилалд Энэтхэгийн баг илт давуу тэргүүлсэн юм. Тэд боломжит 22 онооноос 21-ийг авч, тэмцээний турш ганцхан Узбекистаны багтай оноо хуваалаа. Тэргүүлэгчдийн араас таван баг ижилхэн 17 оноотой тэмцээнийг өндөрлүүлсэн. Нэмэлт үзүүлэлтээр АНУ-ын баг мөнгө, Узбекистаны баг хүрэл медаль хүртлээ.