Уншиж байна ...

Эрэгтэй шатарчид Панамыг хожиж, эмэгтэйчүүд Арменд дийлдлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Шатрын олимпиадын наймдугаар өрөг өндөрлөлөө. Эмэгтэй шатарчид Армены багтай хүч үзсэн ч 3:0-ээр дийлдэв. Манай тамирчдаас Б.Мөнгөнтуул мастер өрсөлдөгчтэйгөө тэнцсэн бол бусад нь ялагдсан юм.

Ингэснээр 22 дугаар байр луу ухарсан эмэгтэй мастерууд есдүгээр өрөгт ижилхэн 11 оноотойгоор доор нь жагсаж буй Австрийн багтай ухаанаа уралдуулахаар болов.

Тэмцээнийг найман өргийн байдлаар нэг ч ялагдалгүй тэргүүлж байсан Энэтхэгийн эмэгтэй шатарчид Польшийн мастеруудад 2:1-ээр дийлдсэнээр 14 оноотой гурван баг түрүүлэхийн төлөө өрсөлдөж байна. 

Эрэгтэй шатарчид есдүгээр өрөгт Панамыг 4:0-ээр илүүрхэв. Ингэснээр 10 оноотой 46 дугаар байрт бичигдэх боллоо. Дараагийн өрөгт адил 10 оноотой ч нэмэлт үзүүлэлтээр 41-т явж буй Казахстаны багтай өрсөлдөнө. 

Нээлттэй ангилалд Энэтхэгийн баг нэг ч хожигдолгүй 16 оноотой тэргүүлсэн хэвээр байна. Тэд сүүлийн тойрогт Ираны багийг 3:0-ээр буулган авсан бол есдүгээр өрөгт 14 оноотой нэхэж яваа Узбекистаны багтай хүч үзнэ.