ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн долоон жилийн хугацаанд угаарын цочмог хордлогын тохиолдол 9,009 бүртгэгдсэний 103 нь нас баржээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 9 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос агаар, орчны бохирдлоос үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн асуудлаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын төрөөс 2010 оноос хойш агаарын бохирдолд анхаарал хандуулж,  шийдэх ёстой тулгамдсан асуудал болохыг тодорхойлж, шат шатандаа холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. 

Гэсэн хэдий ч агаарын бохирдол буураагүй, чанарт өөрчлөлт байхгүй хэвээр байсан тул Засгийн газраас “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2017 онд баталж, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрс ашиглахыг хориглох, гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангах, цахилгаан халаалтыг дэмжих зорилгоор гэр хорооллын цахилгаан эрчим хүчний татаас олгох, сургуулиудын зөвхөн нүүрсээр ажилладаг дулааны уурын зуухыг хийн болон цахилгаан халаагуураар солих зэрэг олон арга хэмжээг авч ажилласан хэдий ч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрэхгүй, агаарын бохирдолтой хэвээр, үр дүн хангалтгүй байна.

Монгол Улсад агаарын бохирдол нь хүн амын дунд  амьсгалын зам, уушги, гуурсан хоолой, зүрх судас, дархлааны тогтолцооны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.

Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар агаарын бохирдлын нөлөөнд 65-аас дээш насны өндөр настан, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг,  суурь өвчтэй хүмүүс илүү өртөж байна.

Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаа бөгөөд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа  орж байна.

Гомдол, хяналт шалгалтын дарга Г.Ууганбаатар "Угаарын хийн хордлогын улмаас иргэд амь насаа алдах тохиолдол нэлээд гарах болсон. Өнгөрсөн жилүүдэд ийм асуудал цөөнгүй гарсан. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн долоон жилийн хугацаанд угаарын цочмог хордлого 9,009 бүртгэгдсэний 103 нь нас барсан гэдэг судалгаа бий. Тандалтын тоон мэдээг харахад жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарт хаягдах тоос, тоосонцрын агууламжийг бууруулах тал дээр тодорхой хэмжээгээр ахиц гарсан хэдий ч түлшний түүхий эдийн чанарыг сайжруулах шаардлагатай байна.

Мөн угаарын бохирдлоос иргэд өөрсдийн болон үр хүүхэд, гэр бүлийнхний амь насыг хамгаалах, шахмал түлшийг стандартын дагуу хэрэглэх, аюулгүй байдлыг хангах, шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сэрэмжлүүлэх, орон сууцжуулах, дэд бүтцийг шийдвэрлэх ажлыг холбогдох албаныхан шат дараатай арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.162.58] 2024/9/26
Шатааж байгаад өрхөө бүтээж цонхоо хаагаад утааг нь амьсгалахаар угаартдаггүй, харин ч хүний биед сайн тийм л түлш хайгаад байгаа юмаа даа!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.212] 2024/9/23
ХЭҮК энэ асуудал дээр хатуу чанга дуугармаар байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.15] 2024/9/22
Их утаа угаарын улирал ч эхэллээ дээ яана даа бид
1 | 0 Хариулах
Зочин [85.203.15.64] 2024/9/22
"Угаарын хийн цочмог хордлого" энэ урт төвөгтэй өгүүлбэрийг зүгээр л "Угаартах" гэж нэрлэдэг юм шүүдээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.165] 2024/9/21
103 тохиолдол нас барсан гэнээ, нөгөө хонь нас барсан гэдэг шиг.
4 | 0 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/9/21
odoo ch utaa exellee de
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.145] 2024/9/21
Утаа эрс багассан шүү хотод хөдөө аймагуудад өвөл очоод үз түүхий нүүрс түлэх ямар байдгыг дахин нэг нүдээрээ үзэж хамраараа сор нэг юм бодогдоно
1 | 0 Хариулах
Зочин [172.56.16.220] 2024/9/21
Hvvkiin ugaariin hii saihan laaj bn
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.190] 2024/9/20
Бүгд тэнэг бүгд үхэх ёстой байсийм
0 | 0 Хариулах
Иргэн [45.117.34.122] 2024/9/20
Шахмал түлшний гай. Төрийн шуналтангууд ялангуяа ханаж цадахаа мэдэхгүй дээрэмчин томчуудын хийж байгаа гай. Утааг дахин шатаах зуух гарчихаад байхад л нэг ч гэсэн монгол хүнийг угаартуулж алахаа болиосой доо. Дээр нь шахмал түлшний толгой өвтгөсөн химийн бодисыг яаж үнэртэнэ дээ гэхээс дотор зарсхийж зүрх өвтгөм!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2 | 1 Хариулах
Бакцин [79.117.162.167] 2024/9/20
Ковидын бакцинд хордож үхсэн хүмүүсийн тоог яагаад гаргадаггүй юм бээ?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.180.178] 2024/9/20
Албан ёсны статистик мэдээгээр жил бүр автын ослоор 500 хүн амиа алдаж байна. Сэтгүүлч нэр зүүсэн үзэшгүй муухай хүн хогууд энэ хурц асуудалд огт анхаарал хандуулахгүй байгаа нь сэжгийн. Сэтгүүлчид бол манай ниигмийн хамгийн адгийн хог шаарнууд юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.46] 2024/9/20
Гитадууд хордуулж байна
0 | 3 Хариулах
Galch [66.181.180.246] 2024/9/20
Emgenel saijruulsan ugaartalt
1 | 0 Хариулах
Galch [66.181.180.246] 2024/9/20
Saijruulsan mungu ugaaalt
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.250] 2024/9/20
ЭНЭ УТАА 30 ЖИЛДЭЭ АРИЛАХГҮЙЭЭ. ТЭР ХОЙГУУР УУЛ ТОЛГОД БИТҮҮ ХЭДЭН ЗУУН МЯНГАН ОРЛОГОГҮЙ ЯДУУ ИРГЭД ЮУН ОРОН СУУЦАНД ОРОХ ТҮЛШЭЭ Ч АВАХ МӨНГӨГҮЙ ГУРИА ЦАРАЙЛСАН ХҮМҮҮС. УГААРЫН ХИЙ УТАА ДАХИАД 30 ЖИЛ БОЛ ЗООЛТТОЙ БАЙГАА
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.24] 2024/9/20
У.Хүрэлсүхийн маань утаагүй түлш угаартуулж алаж байна.одоо дахиад хэдэн хүний амь хэрэгтэйн болдоо энэ тэнэглээ дуусгахад.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.91.153] 2024/9/20
Муужруулдаг түлшний үйлдвэр ямарч үр дүнгүй татварын мөнгөөр туйлсан тэнэг үйлдэл
6 | 0 Хариулах
Зочин [66.181.160.116] 2024/9/20
Сайжруулсан нүүрс гэдэг нь эхний жилдээ л овоо гайгүй байснаа дараа жилээс нь буюу Хүрэлсүхийн албан тушаалд хүрэх зорилго нь биелснээс хойш орхигдон хор болж хувирсан шүү дээ!!!
7 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/9/20
Эхний жилдээ байгалийн салхи ажлаа хийсэн юм аа.
5 | 2 Хариулах