Уншиж байна ...

Монгол Улс анхны хөхний сүүний банктай боллоо

ikon.mn
2024 оны 9 сарын 20
Сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газар ЭМЯ болон ДЭМБ хамтран нярайн эндэгдэл бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Babyworld хүүхдийн дэлгүүрийн Lansinoh брэнд Нийслэлийн Өргөө амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний тасагт Монголын анхны хөхний сүүний банкийг бий болголоо.

Эхийн хөхний сүүг ямар ч сүү орлуулах боломжгүй! Ангир уураг төрсний дараа аль болох эрт амлах нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, дархлааны тогтолцоог хамгаалж, хэвийн өсөж хөгжих үндэс суурь болдог билээ. 

Энэхүү хөхний сүүний банк нь тусгай шалгуурын дагуу эхийн болон донорын хөхний сүүг нөөцөлж дутуу төрсөн ангир уураг болон хөхний сүүгээ хэрэглэх боломжгүй байгаа нярайд амин чухал юугаар ч орлуулшгүй хөхний сүүг хэрэглүүлэх гол зорилготой.

Сүүний банктай болсноор улсын хэмжээнд дутуу төрсөн нярайн халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, дархлааны системийг сайжруулж, нярайн амьдрах чадвар сайжирснаар эндэгдэл буурч, суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.