ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Их тойруугийн авто замын засвар маргааш эхлэх тул нийтийн тээврийн найман чиглэлийг түр өөрчилнө

П.Зоригт, IKON.MN
2024 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн найман чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. 

Их тойруу (Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар) хүртэлх авто замыг засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд түр хаана. 

Тодруулбал

  • Эхлэх: Есдүгээр сарын 21-ны 23:00 цагт 
  • Дуусах: Есдүгээр сарын 23-ны 06:00 цаг хүртэл хааж, засварлана. 

Иймд тус замаар зорчдог нийтийн тээврийн найман чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулах юм. 

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ч:74 "Цагаан даваа - Гандан - Вокзал "
  • Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
  • Ч:41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
  • Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
  • Ч:25 "Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4-р хороолол
  • Ч:17а "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/"
  • Ч:4 "5 шар - 3,4-р хороолол - Сансарын тойрог
  • М:4 Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад

 

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг