“Эко-хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-д хөрөнгө оруулах тогтоолын НИТХ баталлаа.
Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүний хүрээнд Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн ногоон орон сууц бүхий эко хотхон, хорооллыг барина.
Хоёрдугаар бүрэлдэхүүнээр Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санг байгуулж 4,188 өрхийн ногоон орон сууц бүхий эко хорооллыг дэд төвүүдэд барина.
Гуравдугаар бүрэлдэхүүний хүрээнд ногоон барилга эко хорооллын норм стандартыг тодорхойлох, салбарын чадавхыг бэхжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлнэ.
Уг төслийн хүрээнд баригдах орон сууцны барилгын зураг төсөл, барилгажилтын бүх үе шатанд ногоон барилгын 37 төрлийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (КР1) бүхий техникийн ерөнхий шаардлага болон Олон Улсын Ногоон барилгын үнэлгээний стандартыг хангуулах юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!