Уншиж байна ...

ФОТО: Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт боллоо

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй Л.Цогзолмаагийн 100 насны ойн баярыг тохиолдуулан түүний амьдрал, уран бүтээлийн түүхийг харуулсан “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” номын нээлт өнөөдөр боллоо.

Мөн түүний амьдрал уран бүтээлийн замнал сэдэвт эрдэм шинжилгээний хурал болох юм байна. 

Түүний ууган охин Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд "Нэг зууны хугацаанд ээж маань энэ зэрэгтэй уран бүтээлч болж амьдарч байгаа нь ээжийг минь тойрон хүрээлж байсан уран бүтээлчид, үзэгч түмний буян гэж бид боддог. Хүний хүрээлэл, хань ижил, үр хүүхэд тухайн хүний амьдралд ямар их үүрэг гүйцэтгэдгийг миний ээжийн амьдрал, уран бүтээлийн замнал харуулж байна. Таван хүүхдийг нь өсгөж байсан буурай маань, амьдралынх нь туршид хань нь болж байсан аав маань тэнгэрээс харж баярлаж байгаа. Бүгд нэгнийгээ хайрлаж хүндэлж чадах юм бол хэн ч гэсэн 100 нас хүрч чадна гэдгийг миний ээжийн амьдралын замнал харуулж байна" гэв. 

Л.Цогзолмаа нь хоёр нийгмийн хугацаанд Монгол Улсыг 70 гаруй жил дэлхийд сурталчилж улсынхаа нүүр царай болсон. Түүнчлэн соёл урлагийн бодлогод өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн хүн юм гэдгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан онцолж талархал илэрхийлэв. 

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг